Өнгөрсөн гуравдугаар сараас хойш Леброн Жеймс талбайд гарахдаа толгойдоо боолтгүй тоглох болсон. Тэгвэл түүнийг яагаад олон жилийн турш зүүсээр ирсэн боолтоо зүүхээ больсоныг нэгэн сэтгүүлч лавлахад ингэж хариулжээ.
“Би “Кливленд” багийнхаа бусад тоглогчдоосоо ялгарахгүй, адилхан харагдахын тулд толгойдоо боолт зүүхээ больсон юм. Би багийнхаа нэг тоглогч шиг л харагдмаар байна. Энэ л боолтоо “хаясан” ганц шалтгаан” гэж Леброн өгүүлжэнэ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд Леброн “Даллас”-ын эсрэг тоглолтод толгойдоо боолтгүй гарсанаас хойш боолттой дахин гараагүй юм.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn