Япон Хойд Солонгосын эсрэг авсан хоригоо хоёр жилээр сунгав

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Япон Хойд Солонгосын эсрэг авсан хоригоо хоёр жилээр сунгав

Япон Хойд Солонгосын эсрэг авсан хоригоо хоёр жилээр сунгав

Япон улс БНАСАУ-ын эсрэг авсан худалдааны болон бусад хориг арга хэмжээнийхээ хугацааг хоёр жилээр сунгасан байна. Тус улсын засгийн газраас мягмар гаригт дээрх шийдвэрийг баталжээ.

Япон улсаас БНАСАУ-д авсан худалдааны хориг дөрөвдүгээр сарын 13-ны бямба гаригт дуусах бөгөөд Хойд Солонгосын хөлөг онгоцуудыг Японы боомтуудаар нэвтрэхийг хориглосон байна.

Японы эрх баригчид 2006 онд Хойд Солонгос цөмийн туршилт хийж, баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. Энэхүү хориг арга хэмжээний хүрээнд импорт, экспортын бараа бүтээгдэхүүнд ч хязгаарлалт тогтоосон байдаг.

Японы засгийн газраас АНУ, БНАСАУ-ын хамтын ажиллагаатай холбоотойгоор хориг арга хэмжээ авахаар төлөвлөж буй аж.

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ, Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болж, ямар нэг шийдэлд хүрээгүй билээ. Түүнээс хойш буюу сүүлийн саруудад Пёньяны хувьд цөмийн зэвсгээс ангижрах ямар нэгэн алхам хийхгүй байна гэж Японы эрх баригчид үзэж байгаа аж.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж