Уулын марафонд 186 гүйгч оролцов

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Уулын марафонд 186 гүйгч оролцов

Уулын марафонд 186 гүйгч оролцов

Уулын спортын мастер Н.Сүрэнжав агсны нэрэмжит “Уулын марафон гүйлт 2019” арга хэмжээ өнгөрөгч амралтын өдөр Төв аймгийн нутагт зохион байгуулагдлаа.

Манзушир хийдээс Богдхан уулын ноён оргил Цэцээгүн хүртэлх 8,4 км зам цастай, халтиргаа саад ихтэй байсан ч оролцогчид барианд оржээ.

Уулын спортыг хөгжүүлэх, түүн дотроо уулын гүйлтийн төрлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд 10 гаруй клубын 186 тамирчин оролцсон байна. Энэ жилийн ялагч болсон тамирчин 35 минутад замаа дуусгаж чаджээ.

Өнгөрөгч 2018 онд 149 тамирчин оролцож байсан бол энэ жил оролцогчид нэмэгдэж, ууланд уралдаж гүйх уг тэмцээнийг сонирхогчид олон болсныг зохион байгуулагчид хэлж байв.

Sky running буюу ууланд уралдаж гүйх уг тэмцээнийг анх Италийн уулчин Марио Жакометти санаачилсан байна. 1990-ээд оны эхэн үед Жакометти болон түүний уулчин нөхөд Альпын нурууны ноён оргил Монбланы сонгодог замаар уралдаж, энэхүү спортыг гарааг эхлүүлсэн гэж үздэг байна.

Монголд Sky running –ийн холбоог уулын спортын мастер Н.Сүрэнжав агсан анхлан байгуулж, энэ төрлийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн байдаг. Түүний үүсгэн байгуулсан Монголын Скайрайнингийн холбоо /Mongolian Sky running Assosation/ өнгөрсөн жилээс эхлэн “Уулын марафон гүйлт”-ийн зохион байгуулж эхэлжээ. Энэхүү тэмцээнийг Н.Сүрэнжав агсны нэрэмжит болгон хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж