АН бүлэггүй болсноо зарлав

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

АН бүлэггүй болсноо зарлав

АН бүлэггүй болсноо зарлав

УИХ дахь АН бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж албан ёсоор бүлэг тарснаа пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргад мэдэгдэнэ гэдгийг дөнгөж сая тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр "Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэж байна" гэлээ.

Зөвлөл байгуулах талаар долоон гишүүний гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлэх юм байна. Зөвлөлийн даргаар Д.Эрдэнэбатыг улираан томилжээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-нд АН-ын Үндэсний дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Болдыг улс төрийн сонгуульд өрсөлдөх эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дараа Л.Болд гишүүн УИХ дахь АН-ын бүлгээсээ гарах тухай хүсэлтээ хүргүүлсэн ч уг асуудлыг УИХ-ын даргад танилцуулаагүй байсаар намрын чуулган завсарласан юм.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь өнгөрсөн долоо хоногт Стандарт банкны өрийг дарсантай холбогдуулан хуулийн зөрчил байгаа эсэхийг шалгах нь зүйтэй гэсэн байр суурийг өнөөдрийн бүлгийн хуралдаанаас гаргажээ.

Стандарт банкинд 40 сая ам.доллар төлсөн нь Монгол Улсад үүссэн хохирол бөгөөд энэ мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёсгүй, багасгаж төлсөн гэж бахархах зүйл биш гэдгийг Д.Эрдэнэбат гишүүн тодотголоо. Стандарт банкны өрийг дарсантай холбоотой асуудлаар ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржоор ахлуулан байгуулжээ. Тус ажлын хэсэг өрийг дарахад хуулийн зөрчил байгаа эсэхийг нягтлах бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн эрсдлийн сангаас өр дарах боломжтой эсэх, зуучлагч компани гэж ямар компани байгааг нягтлах, бусад хохирлыг ч мөн тооцох ёстой гэдгийг ажлын хэсгийн шалгалтаар тодруулах аж.

Ш.АДЪЯАМАА 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж