Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн дэд хэсгийн аваргын төлөөх цуврал тоглолтууд үргэлжилж байна.
Үндэсний лигийн 2018-2019 оны улирлын дэд хэсгийн аваргын төлөөх тоглолтод Сэлэнгэ, Багануур дүүргийн багууд шалгараад байгаа. Хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт Ням гаригт/2019.04.07/ Сэлэнгэ аймгийн спортын ордонд боллоо. Тоглолт 104-89 онооны харьцаагаар Багануур дүүргийн багийн ялалтаар өндөрлөв.
Аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолтод Багануур дүүргийн залуусын баг ихэнх оноог дамжуулалтаараа авч М.Өлзий-Орших 21 оноог авчээ. Цувралыг 2:0-оор Багануур баг тэргүүлж эхлэв.
Үндэсний лигийн дэд хэсгийн аваргын төлөөх цуврал гурав дахь тоглолт Лхагва гаригт /2019.04.10/ “Тэнүүн Өлзий Агар” төвд болно.
Холбоотой мэдээ