Нүүх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Нүүх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

Нүүх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдав

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Нүүх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн ажлын хэсгийн IV хурал өнөөдөр боллоо. Хурлаар ажлын хэсгийн гишүүдэд нэгдсэн ойлголт өгөх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах зорилготой юм.

Ээлжит хурлаар эрчим хүч, дулаан, усаар хангах, тээвэр зохицуулалт, хэв журам сахиулах, замын хөдөлгөөн зохицуулан болон эрүүл мэндийн албадууд, Улсын бүртгэлийн газар тус тус бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа.

Хурлын төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нүүх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Т.Гантөмөр “Нүүх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийн хүрээнд айл, өрх бүрт гарын авлага тараах ажлыг Дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс хамтарч Иргэний бүртгэлийн газар, ОСНААУГ, СӨХ, Орон сууцны контор, хэсгийн ахлагч нарыг татан оролцуулж зохион байгуул. Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг түр орон байраар хангах ажлыг урьдчилан жишиг байдлаар тохижуулах дүүргүүдийн бэлтгэл ажлыг энэ сарын 22-ны өдөр шалгах тул бэлтгэл ажлаа сайн хангаж ажилла. Мөн энэ сарын 25-ны өдөр автомашины хөдөлгөөн хязгаарласан үед хөдөлгөөнд оролцох тусгай чиг үүргийн автомашины судалгааг ажлын хоёр хоногт багтаан гаргаж ирүүл” хэмээн холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж