"Голаны өндөрлөгийг Израилд өгсөн нь НҮБ-ын шийдвэрийг зөрчсөн" | News.MN

"Голаны өндөрлөгийг Израилд өгсөн нь НҮБ-ын шийдвэрийг зөрчсөн"

"Голаны өндөрлөгийг Израилд өгсөн нь НҮБ-ын шийдвэрийг зөрчсөн"

"Голаны өндөрлөгийг Израилд өгсөн нь НҮБ-ын шийдвэрийг зөрчсөн"

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон жилийн турш газар нутгийн маргаантай байсан Голаны өндөрлөгийг Израилын газар нутаг болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан билээ. Тэгвэл АНУ-ын энэхүү алхам нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол шийдвэрийг зөрчсөн хэрэг хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган ойрын холбоотон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай даваа гаригт /2019.04.08/ Москва хотноо уулзсан бөгөөд удирдагчдын уулзалтын үеэр сэтгүүлчид Путинээс Голаны өндөрлөгийн талаарх байр суурийг нь асуусан байна.

Тэрбээр энэ асуултад “Энэ талаар ОХУ-ын байр суурь өөрчлөгдөхгүй. Энэ бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бодлого шийдвэрийг зөрчсөн үйлдэл” хэмээн хариулсан байна.

Голаны өндөрлөгийг Израилын хууль ёсны эзэмшил болохыг хүлээн зөвшөөрсөн Дональд Трампын мэдэгдлийн дараагаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ихэнх гишүүн орнууд болон тэр дундаа Их Британи болон ОХУ уг шийдвэрийг эрс шүүмжилсэн юм. Тэд АНУ-ын нэг талын байр суурийг баримталсан энэ шийдвэр өөрсдөө өмнө нь Аюулгүйн зөвлөлийн хамт дэмжин баталсан олон улсын хууль дүрмийг зөрчиж байгаа үйлдэл хэмээн хэлж байжээ.

Голаны өндөрлөг нь 1967 он хүртэл Сирийн нутаг дэвсгэр байсан бөгөөд Израил 1967 онд “Зургаан өдрийн дайн”-аар эзлэн авч, 1981 онд өөрийн газар нутаг хэмээн зарласан юм. Үүнийг НҮБ-аас эсэргүүцэж, НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Голаны өндөрлөгийг Дамаскт эргүүлэн өгөх, хуулиа цуцлахыг Израил улсаас шаардаж байсан.

Эх сурвалж:RT

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-09 103.26.194.142

Оросын Монголын Увс, Хөвсгөл аймгаас авсан газар НҮБ-ийн ямар нэгэн дүрэм, журмыг зөрчсөн болов уу?! Бидэнд буцаан авах боломж байгаа болов уу?!

Avatar

Зочин 2019-04-09 205.170.35.254

Арабууд өдөөсөн дайн бүртээ газар нутгаасаа алдсан. Тэрний нэг…

Avatar

зочин 2019-04-09 182.160.32.222

ЗӨВХӨН ОРОС БИШ ДЭЛХИЙН БҮХ УЛС НҮБ-ИЙН ДҮРЭМ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙГ ЗӨРЧСӨН ГЭЖ ЭСЭРГҮЙЦЭЖ БАЙГАА МАЛ КОМЕНТЧИДОО, НААД АНУ-ТАЙГАА ЗАЙЛЦГАА

Avatar

Зочин 2019-04-09 202.126.89.93

ЧИ МОЛДАВ ГҮРЖ УКРАЫНЫ НУТГААС ДЭЭРЭМДСЭНТЭЙ ИЖИЛ БАЙНА УУ? ТЭГЛЭЭ ГЭЭД АНУГ ЯАЭ Ч ЧАДАХГҮЙ ХАРИН ЧАМАЙГ ГӨЛӨГ БОЛГОХ ЮМ ДАА

Avatar

1 2019-04-09 180.149.96.90

Оросууд Крымийг дээрэмдсэн шиг болж. Оноо 1/1

Avatar

Зочин 2019-04-09 66.181.161.97

Ted chin adilhan orosuud amidardag ch dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж