Дүүргийн ногоон бүсийн оршин суугчид баталгаа гаргалаа

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Дүүргийн ногоон бүсийн оршин суугчид баталгаа гаргалаа

Дүүргийн ногоон бүсийн оршин суугчид баталгаа гаргалаа

Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны Богинын ам, Ухны ам, Хустайн ам, Их хадатын ам, Бага хадатын аманд байрлах аж ахуйн нэгж, айл өрхүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг энэ сарын 05-08-ны өдрүүдэд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулжээ.

Хавар, намрын хуурайшилтын улиралд ногоон бүсэд зөвшөөрөлгүй аялал, зугаалга, ажил үйлчилгээ явуулж, байгалийн дагалдах баялгийг ашиглахыг хориглох, хулгайгаар мод бэлтгэх явдлыг таслан зогсоох, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, ой, хээрийн түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэхүү сурталчилгааг зохион байгуулсан аж. Улмаар оршин суугчдаар баталгаа гаргуулсныг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн онцлов.

Тус баталгааг зөрчсөн тохиолдолд аж ахуйн нэгж байгууллага, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг анхаарууллаа. Тус арга хэмжээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, 24, 25 дугаар хорооны ажлын алба хаагчид оролцож, иргэдэд ухуулга сурталчилгаа хийсэн аж. СХД-ийн хэмжээнд олон ажил өрнөж байгаа бөгөөд өнөөдөр л гэхэд “Чингис Соосэ” Их сургуулийн урлаг соёлын танхимд “Хөдөлмөр эрхлэлт-2019” өдөрлөг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр ажлын байрны санал, хөдөлмөр эрхлэх хүсэлтээ ажилгүй иргэдийг бүртгэх, ажилд зуучлах зэрэг олон арга хэмжээ болох аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж