Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч Монгол Улсын шилдэг банк – Капитрон банкнаас баялаг бүтээгч та бүхэндээ зориулан бизнесийн зээлийн хамгийн таатай нөхцөлийг санал болгож байна.
- Урт хугацаатай, их дүнтэй бизнесийн зээл.
Харилцагч таны бизнесийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэхэд дэмжин урт хугацаатай, их дүнтэй Бизнесийн зээлийг санал болгож байна. Та өөрийн бизнесийн онцлогт тохируулан эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, зээлийн шугамыг сарын 1.4% хүртэл хүүтэй авах боломжтой.
- Импортын худалдан авалтыг санхүүжүүлэх зээл.
Бизнесийн үйл ажиллагаандаа зориулан импортоор бараа бүтээгдэхүүн худалдан авахаар гэрээ байгуулсан бизнес эрхлэгчдийн гэрээний дагуу төлбөрийг санхүүжүүлэх зээл. Тус зээлийн сарын хүү: Төгрөг 1.3%, Доллар Юань 1% хүртэл буурлаа.
- Богино хугацаанд шийдвэрлэх шуурхай зээл.Бизнес эрхлэгч та цаг, нартай уралдан ажилладаг уу? Тэгвэл таны яаралтай санхүүжилтийг шийдвэрлэхэд зориулан, 80 хүртэл сая төгрөгийн дүнтэй шуурхай зээлийг ажлын 8 цагт багтаан олгож байна.
Капитрон банкны бизнесийн зээлийн аяны хугацаа 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх тул бизнес эрхлэгч та өөрт хэрэгцээтэй бизнесийн зээлээ хамгийн бага хүү, илүү таатай нөхцөлөөр түргэн шуурхай шийдвэрлүүлэн аваарай. /Бизнесийн зээлийн урамшууллын нөхцөлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу/
Дэлгэрэнгүй мэдээллийг Капитрон банкны лавлах төвийн 1800-2020 дугаараас болон Капитрон банкны салбар нэгжүүдээс авна уу.
Баялаг бүтээгч таны шийдвэр амжилт болж биеллээ олох тэр баярт мөчийг бид хамтдаа тэмдэглэх болно.
Холбоотой мэдээ