МАН-ын бүлэг прокурорын орлогчийг хэлэлцэх үү? | News.MN

МАН-ын бүлэг прокурорын орлогчийг хэлэлцэх үү?

МАН-ын бүлэг прокурорын орлогчийг хэлэлцэх үү?

МАН-ын бүлэг прокурорын орлогчийг хэлэлцэх үү?

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар өнөөдөр  /2019.04.09/ хуралдаж магадгүй байна.  Одоогоор бүлгийн хурал албан ёсоор товлогдоогүй байгаа ч хуулийн байгууллагад хийх томилгоотой холбоотойгоор ээлжит бусаар хуралдах шаардлага үүссэн тухай мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс прокурорын орлогчид санал болгосон М.Чинбат, С.Алиманцэцэг нарын асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж, тэдний дэмжих эсэхээ хэлэлцэх юм. МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар орлогч нарыг хэлэлцэх байсан ч хойшлуулсан.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр МАН-ын бүлэг прокурорын хоёр орлогчийн асуудлыг хэлэлцээд дэмжихгүй гэсэн байр суурьтай байсан бөгөөд нэр дэвшигч М.Чинбат прокурорыг дэмжихгүй,  С.Алиманцэцэгийг дэмжинэ гэсэн мэдээлэл байна.

Энэ цаг мөчид УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Удахгүй хурал дуусах бөгөөд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх аж.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-04-09 202.126.89.58

Аймгийн прокурор хийж чадахгүй архинд живсэн нөхөр нэр дэвшүүлсэн исэн бна

Avatar

Иргэн 2019-04-09 202.126.89.58

Аймгийн прокурор хийж чадахгүй архинд живсэн нөхөр нэр дэвшүүлсэн исэн бна

Avatar

зочин 2019-04-09 64.119.21.246

ЖДҮчин сданууд юу хийхэв.

Avatar

ХУУЛЬЧ 2019-04-09 202.9.43.236

АЛИМИНЦЭЦЭГ гэдэг хатагтай ТӨРИЙН ТУСГАЙ ""АЛБЫГ БАЯРТАЙ""- ГЭЭД АЛБАН ТУШААЛАА ОРХИОД 2 ЖИЛ компанд АЖЛААД ИРСЭН ХҮНИЙГ ПРОКЦРОРТ БАЙДАГ ЖУРМАА ЗӨРЧИЖ ОЛОН ЗАЛУУСЫН ӨМНҮҮР ПЯЛАГДАЖ ЭРГҮҮЛЭН АВЧААД ОДОО БҮР УЛСЫН ЕРӨНХИЙ ПЛОКУРОРЫН ОРЛОГЧООР БОЛГОХ ШУДРАГА ЁС МӨН ЮМ УУ ???

Avatar

Зочин 2019-04-09 203.91.118.180

AN bvleggvi bolchixood duxlaa aashij ugux yum aa

Avatar

Зочин 2019-04-09 43.242.243.12

Төрийн өндөр албан тушаалын томилгоо аль намд ямар хамаатай юм бэ??? Бүх юманд хошуу дүрж оролцдог хуучин коммунист сэтгэлгээ яаасан муухай амь бөхтэй юм бэ??? Хүнтэйгээ хамт л устах байх даа!!!

Avatar

Зочин 2019-04-09 66.181.161.105

Алиманцэцэг нь бүүр онигоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж