УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар өнөөдөр /2019.04.09/ хуралдаж магадгүй байна. Одоогоор бүлгийн хурал албан ёсоор товлогдоогүй байгаа ч хуулийн байгууллагад хийх томилгоотой холбоотойгоор ээлжит бусаар хуралдах шаардлага үүссэн тухай мэдээлэл байна.
Эх сурвалжийн мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс прокурорын орлогчид санал болгосон М.Чинбат, С.Алиманцэцэг нарын асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж, тэдний дэмжих эсэхээ хэлэлцэх юм. МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар орлогч нарыг хэлэлцэх байсан ч хойшлуулсан.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр МАН-ын бүлэг прокурорын хоёр орлогчийн асуудлыг хэлэлцээд дэмжихгүй гэсэн байр суурьтай байсан бөгөөд нэр дэвшигч М.Чинбат прокурорыг дэмжихгүй, С.Алиманцэцэгийг дэмжинэ гэсэн мэдээлэл байна.
Энэ цаг мөчид УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Удахгүй хурал дуусах бөгөөд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх аж.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ