"Тухайн ондоо 6 нас хүрсэн бол сургуульд элсүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

"Тухайн ондоо 6 нас хүрсэн бол сургуульд элсүүлнэ"

"Тухайн ондоо 6 нас хүрсэн бол сургуульд элсүүлнэ"

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.04.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Багш нарын VII их хурлыг зохион байгуулах шийдвэр гарлаа. Энэ хүрээнд БСШУСЯ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сарын 12-14-нд энэ их хурлыг зохион байгуулна. Анх 1935 онд Монголын багш нарын анхдугаар хурал зохион байгуулагдаж байлаа. 1996 онд Монголын багш нарын VI их хурал болж байсан.  Энэ удаагийн хурлаар 800 орчим төлөөлөгчид оролцоно. Монгол Улсын бүх сумын багш нарын төлөөлөл оролцоно. Багш нарын их хурал  “Сайн багш-сайхан ирээдүй” гэсэн уриатай. Монголын төр засаг ямар ч үед боловсролын салбартаа ДНБ-ний 20 хувийг зарцуулж ирсэн. Багш нарын ажлын ачаалал, тэтгэврийн нөхцөлийг гол асуудал болгон тавьж байгаа. Үүн дээр хариулт өгсөн хурал болох байх.

Багш нарын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, урамшууллын асуудал яригдана. Хэрвээ инфляцийн түвшинтэй уялдуулвал цалин нэмэхээр тусгасан байгаа. Багш нарын хөгжлийн асуудалд манай улс ахиц гаргасан гэж явдаг юм билээ. Багш нарыг 5, 10 жилээр нь ажилласнаар нь ангилдаг. Энэ удаагийн их хурлаар их, дээд сургуулийн мэргэжил дээшлүүлсэн асуудал тавигдсан. Мөн багш нарын ажлын хариуцлага, ёсзүйтэй холбоотой асуудал яригдана. Нийт массаараа хүүхэд залуучууддаа үлгэр жишээ болох үүднээс үлгэр жишээ болох ёстой. Мэдээж, багш нарын ажиллах нөхцөл, орон сууцны асуудал яригдана. Эцэст нь Боловсролын салбарын багц хуулийн асуудал хэлэлцэнэ. Энэ олон багц асуудлуудаар хоёр өдрийн турш багш нар хэлэлцэж, үр бүтээлтэй хурал болно” гэлээ.

Зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд оруулахгүй гэсэн шийдвэр гарсан гэх мэдээлэл байгаа. Энэ нь зарим эцэг эхчүүдийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэрбээр, энэ талаарЗургаан настай хүүхдүүдийг ямар нэг уралдаант шалгаруулалтгүй сургуульд оруулах ёстой. Зарим сургуулиуд хандив авч сургуульд оруулдаг. Өмчийн хэлбэр харгалзахгүй зургаан нас хүрсэн хүүхдүүдийг сонгох ёстой. Сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний төлбөртэй бүртгээд, дараагаар нь хүүхдүүдийг сонгож авдаг. Үүнийг зогсооно. Хоёрдугаарт, зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид оруулахгүй. Эцэг эхчүүд хүүхдээ нас нь хүрээгүй байхад сургууль оруулж байна. Энэ жилээс зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд оруулахгүй. Тухайн ондоо багтаад 72 сар нь гүйцэж байгаа бол тухайн хүүхдийг нэгдүгээр ангид бүртгэж авна” гэнэ.  Өөрөөр хэлбэл, тухайн ондоо багтаад зургаан нас хүрч байгаа бол есдүгээр сард сургуульд элсэх боломжтой юм байна.

Жишээлбэл, 2019 оны аль ч сард багтаад зургаан нас хүрсэн бол 2019 оны есдүгээр сард нэгдүгээр ангид элсэх юм байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж