Охиноо баярлуулах гэж гоо сайхны сургалтад суусан ганц бие аав

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Охиноо баярлуулах гэж гоо сайхны сургалтад суусан ганц бие аав

Охиноо баярлуулах гэж гоо сайхны сургалтад суусан ганц бие аав

Ганц бие аавуудад тулгамддаг гол асуудал бол охин хүүхдийнхээ үсийг янзлах байдаг. Хамаг сэтгэл зүрхээ зориулан арай ч нэг юм үсийг нь самнаад боогоод өгөхөд охидууд үргэлж та ээж шиг боож чадахгүй байна гэх гомдлын үгийг бишгүй олон аав сонсож байсан байх аа. Тэгвэл энэхүү асуудлаа шийдвэрлэж, улмаар нийгмийн сүлжээнд "од" болсон ганц бие аав Грег Уикхерст-ийг танилцуулъя.

Тэрбээр охиноо хоёр настай байхад нь ээжээс нь салсан бөгөөд бусад аавуудын адил охиныхоо үсийг янзлах нь толгойн өвчин болдог байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр охиноо  хамгийн сайхан харагдах ёстой гэсэн бодолдоо хөтлөгдөн ажлын газрынхаа гоо сайхны сургалтад суусан аж. Грег Уикхерст IntelliTec College-д ажилладаг.

Грег Уикхерст эхний ээлжинд үс засалтын энгийн аргуудад суралцаж, хожим нь ямар ч эмэгтэй хүнээс дутахааргүй охиныхоо үсийг янзалдаг болжээ. Хичээлээ тармагц Грег охиныхоо үс дээр дадлага хийдэг байв. "Энэ бол аав охин хоёрыг улам дотно болгох шилдэг арга. Ялангуяа гадаа цас орчихсон гунигт өдрүүдэд гэртээ охинтойгоо цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд тустай" гэж тэрбээр хэлжээ. Улмаар охин аав хоёрын тухай сэтгүүлчид мэддэг болж, телевизийн шоунд урин оролцуулсан байна. Энэ цаг мөчөөс хойш Грег алдаршиж, дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг ганц бие аавууд туршлагаа хуваалцахыг хүсэх болжээ.

Улмаар Грег фейсбүүкт аккаунт нээж, ганц бие аавуудад видео хичээл заах болов. Тэрбээр олон нийтийн сүлжээнд The Hair Dad гэсэн нэрээр алдартай. Хүүхдүүд маш хурдан том болчихдог тиймээс минут бүрийг хүүхдүүдтэйгээ хөгжилтэй өнгөрүүлж байхыг тэрбээр ганц бие аавуудад уриалжээ.

 

 

View this post on Instagram

First day of preschool! 🙂

A post shared by Greg Wickherst (@thehairdad) on

Posted by The Hair Dad on Sunday, April 16, 2017

А.АНИР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж