“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос ногдол ашгийн асуудлаар Ерөнхий сайдад ханджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос ногдол ашгийн асуудлаар Ерөнхий сайдад ханджээ

“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос ногдол ашгийн асуудлаар Ерөнхий сайдад ханджээ

"1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо"-ноос Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглан ил захидлыг илгээжээ. Тус холбоо "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2019 оны төсвийн үрэлгэн зардлыг бууруулах, улмаар иргэдэд очих ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлэх замаар компанийн үйл ажиллагааг ил тод, үр ашигтай байлгах үүднээс олон нийтийн дуу хоолой болон ажиллаж байгаа билээ. Ил захидлыг бүрэн эрхээр нь хүргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
ИЛ ЗАХИДАЛ ИЛГЭЭХ НЬ

2019 оны 04-р сарын 09 өдөр

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийт 50 сая тонн нүүрс олборлосон боловч өнөөг хүртэл иргэдэд ногдол ашиг олгоогүй байна. Тус компани нь 2017-2018 онд 1 их наяд 262 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан. Үүнээс 2017 онд 461 тэрбум төгрөг, 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 2017-2018 оны нийлбэрээр авч үзвэл нэгж хувьцаанд  84 төгрөгийн ногдол ашиг олгох  боломжтой. Гэтэл компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж, тухайн шийдвэрээ хувьцаа эзэмшигч иргэдээс нууцалсан нь олон нийтэд ихээхэн бухимдал үүсгээд байна. Иймд дараах асуудлыг 2019 оны 04-р сарын 30-ны өдөр болох тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас өмнө шийдвэрлэж өгнө үү.

1.ТУЗ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГАД ДАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭР ХАРИУЦЛАГА ТООЦОХ.

1.1 2019 оны 1-р улиралд багтаан иргэдэд ногдол ашиг өгөх Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг үл тоон биелүүлээгүй,

1.2 Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс IPO зөвлөхийн хөлсөнд 283 тэрбум төгрөг зарцуулахыг болих зөвлөмжийг үл тоон ногдол ашгаас суутган тооцож, хувьцаа эзэмшигч иргэдэд очих ногдол ашгийг бууруулан,  хохироосон,

1.3 ТУЗ нь Компанийн тухай хуулийн 46.5-р заалтыг зөрчиж  санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, хувьцаа эзэмшигчдэд танилцуулаагүй,

  1. 2019 ОНЫ ТӨСВИЙГ ИЛҮҮ ҮР АШИГТАЙ БОЛГОХ ТАЛААР ТУЗ-Д ЧИГЛЭЛ ӨГӨХ.

2.1 Нүүрсний үнийг нэмэх: Австралид тохиосон үер, БНХАУ нь Австралийн нүүрсэнд хориг тавьсан зэргээс коксжих нүүрсний үнэ нэмэгдсээр байгаа тул 2019 оны борлуулалтын орлогын төлөвлөгөөнд нүүрсний үнийг уурхайн ам нөхцөлөөр 90 ам доллароор тооцож, орлогыг нэмэгдүүлэх. Одоо 70 орчим ам доллароор зарж байгаа.

2.2  Үргүй зардлыг танах. Тухайлбал:

2.2.1 481 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг танах, үүнд IPO 283 тэрбум төгрөгийн зөвлөхийн зардал, компьютер түүний эд анги худалдан авахад 4,5 тэрбум төгрөг, оффис болон барилга барихад 42 тэрбум төгрөг, программ хангамж авахад 7.8 тэрбум төгрөг гэх мэт үргүй зардлыг хасах.

2.2.2 Үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны зардлыг хэмнэх. Тухайлбал 2016 онд 6 тэрбум төгрөг байсан удирдлагын зардал жилд 5-аас 10 тэрбум төгрөгөөр өссөөр 2019 оны төсөвт 22 тэрбум төгрөгөөр суусан нь Тавантолгой ХК-тай харьцуулахад 20 тэрбум төгрөгөөр илүү байна. Мөн борлуулалт, маркетингийн зардалд 303 тэрбум төгрөг гэх мэтээр асар их үргүй зардал төсөвлөснийг бууруулах.

  1. 3.  2019 ОНЫ 1-Р УЛИРАЛД БАГТААН ОЛГОХ ЁСТОЙ БАЙСАН НОГДОЛ АШГИЙГ НЭГЖ ХУВЬЦААНД БАГАДАА 84 ТӨГРӨГӨӨР ТОГТООЖ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ИРГЭДЭД БЭЛЭН МӨНГӨӨР ОЛГОХ

Энэ сарын 01-нээс олгогдоогүй хоног тутамд алданги тооцож, нөхөн төлүүлэх. Ногдол ашгийн тооцоог хавсаргав.

Бид ногдол ашгийг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах, Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч иргэдийг бодит мэдээллээр  хангах чиглэлээр 2019 оны 3-р сарын 21-ний өдөр гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн Сайд Д.Сумъяабазар нарт албан шаардлага хүргүүлсэн боловч хариу авч чадаагүй учир арга буюу Ерөнхий сайд танд хандаж байгааг ойлгож, асуудлыг шийдвэрлэж өгнө гэж найдаж байна.

Хүндэтгэсэн

“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Лүндэгийн Наранбаатар

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг хамгаалах холбоо”-оосЕрөнхий сайд У.Хүрэлсүхэд 2019 оны 04-р сарын 09 өдөр хандсан ил захидлын хавсралт тооцоо

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НЭГ ХҮНИЙ ГАРТ ОЧИХ НОГДОЛ АШГИЙН ТООЦООЛОЛ

ХУВИЛБАР-1:  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрээр, төг

Хувьцааны тоо           1,072       1,063750         536
Нэгж хувьцааны ногдол ашиг                 25             25             25           25
Нэг хүнд очих ногдол ашиг         26,800     26,575     18,750   13,400
Ногдол ашгийн татвар, 10%           2,680       2,658       1,875     1,340
Брокерт данс нээлгэсэн зардал           5,000       5,000       5,000     5,000
1 хүний гарт бэлэн мөнгөөр олгох ногдол ашиг         19,120     18,918     11,875     7,060

ХУВИЛБАР-2: 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос дэвшүүлж буй саналаар, төг

Хувьцааны тоо1,0721,063750536
Нэгж хувьцааны ногдол ашиг84848484
Нэг хүнд очих ногдол ашиг90,04889,29263,00045,024
Ногдол ашгийн татвар, 10%9,0058,9296,3004,502
Брокерт данс нээлгэсэн зардал5,0005,0005,0005,000
1 хүний гарт бэлэн мөнгөөр олгох ногдол ашиг76,04375,36351,70035,522

Нэгж хувьцааны ногдол ашгийн тооцоо

2017 оны татварын дараах цэвэр ашиг – 461 тэрбум төг
2018 оны татварын дараах цэвэр ашиг – 801 тэрбум төг
2017-2018 оны татварын дараах цэвэр ашиг: 1,262 тэрбум төг.

Нийт хувьцааны тоо: 15 тэрбум ширхэг.

1ш хувьцаанд ногдох ашиг1,262 тэрбум төг/15тэрбум ширхэг хувьцаа=84 төг/ш

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж