МУИС-ийг хотоос нүүлгэхгүй

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

МУИС-ийг хотоос нүүлгэхгүй

МУИС-ийг хотоос нүүлгэхгүй

Төрийн өмчийн их, дээд сургуулийг Улаанбаатар хотоос нүүлгэж, дагуул дүүргүүдэд шилжүүлснээр автомашины түгжрэлийг сааруулах боломж байгаа талаар олон жил ярьж, зарим шийдвэрийг төрөөс гаргасан ч хэрэгжилгүй арав дахь жилтэйгээ золгох болж буй.

Салбарын зарим сайд нь “Их сургуулиудыг хотоос гаргана гэдэг бүтэхгүй. Асар их хөрөнгө шаардана, тийм мөнгө нь хаа байна” гэж яриад адлуулсан нь ч бий.

Гэхдээ МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарын тайлбараар бол МУИС ойрын хэдэн жилдээ л Улаанбаатар хотоос нүүхгүй нь. Харин ч хуучирч муудсан хичээлийн байраа шинээр барьж, өөд татах ажлыг хийхээр болжээ. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй урт хугацааны зээлээс 25 сая ам.доллар авч, хичээлийн VI байраа буулган, 16 давхар шинэ барилга барих аж. Уг барилга ашиглалтад оруут лабориториудаа байршуулах юм байна.

Мөн энэ жил багш оюутнуудынхаа үйлчилгээний төвийг барина. Хичээлийн хоёрдугаар байрны ард “food court” гээд барууны жишгээр хоолны газар нээнэ. Цаашдаа оюутнуудынхаа байрыг шинэчлэх зэрэг ажлыг шат дараатай хийхээр төлөвлөж буй юм байна.

Г.ХОРОЛ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж