Трамп Ираны Хувьсгалт Гвардыг террорист байгууллага хэмээн зарлажээ | News.MN

Трамп Ираны Хувьсгалт Гвардыг террорист байгууллага хэмээн зарлажээ

Трамп Ираны Хувьсгалт Гвардыг террорист байгууллага хэмээн зарлажээ

Трамп Ираны Хувьсгалт Гвардыг террорист байгууллага хэмээн зарлажээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2019.04.08/ Ираны Исламын Хувьсгалт Гвардыг /IRGC/ гадаадын террорист байгууллага (FTO-Foreign Terrorist Organization) ангилалд оруулж байгаагаа зарлаж, тус улсын эсрэг санхүүгийн арга хэмжээгээ улам чангатгана хэмээн сүрдүүлжээ. Мөн IRGC-тэй холбоо тогтоосон хэн бүхнийг террорист байгууллагын холбоотон гэж үзэх болно гэдгийг мэдэгдсэн байна. Энэ нь АНУ анх удаа бусад улс орны албан ёсны цэрэг армийг террорист байгууллага хэмээн нэрлэж байгаа хэрэг юм.

Ираны парламентаас хэрэв IRGC-ыг террорист гэж зарлавал хариу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлж “АНУ өөрсдөө Ойрхи Дорнодод "алан хядагчид"-ыг бий болгож, дэмждэг. АНУ энэ үйлдэлдээ харамсах болно" хэмээн өмнөх өдөр нь хатуу мэдэгдээд байв. Трампын мэдэгдлийн дараа Иран улс хэлсэндээ хүрч АНУ-ыг “терроризмыг санхүүжүүлэгч улс” хэмээгээд, Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэрэг армийг “террористууд” хэмээн нэрлэсэн байна.

FTO ангилалд орсноор АНУ-тай харилцах санхүүгийн харилцаа дуусгавар болж, олон төрлийн хориг арга хэмжээгээр эрх нь хязгаарлагдан, АНУ дахь бүх хөрөнгө мөнгө нь битүүмжлэгдэж байгаа юм.

Ажиглагчид АНУ-ын уг шийдвэрийг өөрсдийгөө занганд оруулсан шийдвэр гэж үзэж байгаа ба бусад улс орнууд ч Америкийн цэрэг тагнуулынхны эсрэг ижил арга хэмжээ авч болзошгүйг анхааруулжээ. Үүнээс гадна энэ нь Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн нэрийн өмнөөс авч байгаа арга хэмжээ юм шиг харагдаж байгааг сануулсан байна. Учир нь Израил улс Ираныг бүс нутгийнхаа хамгийн том дайсан гэж хардаг бөгөөд Ираны Хувьсгалт Гвардыг террорист байгууллага гэж зарлахыг АНУ-д ухуулдаг байсан Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху бол энэ шийдвэрийг хамгийн их хүлээсэн хүн юм байна.

Исламын Хувьсгалт Гвард нь 1979 онд Иранд гарсан Исламын хувьсгалын үед байгуулагдсан байгууллага бөгөөд хувьсгалт дэглэмийг хамгаалах, хил хамгаалах зэрэг байнгын зэвсэгт хүчний үүрэгтэй тус улсын зэвсэгт хүчний байгууллага юм.

Эх сурвалж:REUTERS, CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БНМАУ 2019-04-09 112.72.11.110

Албан ёсны мангуу гэж байдаг л юм байна

Avatar

Зочин 2019-04-09 103.9.90.130

Шатахууны үнэ өсөх нь дэ

Avatar

монгол иргэн 2019-04-09 202.131.236.170

Иран улсын туйлын зөв. АНУ нь Исламын улс бүлэглэлийн гол цэргүүдийг бэлдсэн шүү дээ. Тэгээд дараа нь з****г нийлүүлж, бизнес хийдэг улс даа. Сири, Ливи, Ирак, Йемен, Украйн г,м цаашлаад Африкийн улсууд АНУ-ын зэвсгийн гол цэгүүд бөгөөд АНУ-ын зэвсгийн наймаан дээр тогтсон эдийн засгийг тэтгэсээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж