Тоглолтын өмнө: Ливерпүүл-Порто | News.MN

Тоглолтын өмнө: Ливерпүүл-Порто

Тоглолтын өмнө: Ливерпүүл-Порто

Тоглолтын өмнө: Ливерпүүл-Порто

Өнгөрсөн улирал Аваргуудын лигийн шөвгийн 16-д учраа таарч байсан хоёр баг энэ жил дунд шөвөгт таарлаа. Өнгөрсөн улирал Порто клуб талбайдаа Ливерпүүл клубт 5 гоол алдан хожигдож байсан. Тус тоглолтонд Ливерпүүл клубын довтолгооны гурвал болох С.Мане, М.Салах, Р.Фирминьо нар бүгд гоол оруулсан бөгөөд ялангуяа С.Мане гялалзаж хет-трик хийсэн байдаг.

Энэ жил дунд шөвөгт таарсан хоёр багийн эхний тоглолт Порто клубын талбайд болно. Порто клуб лигээ Бенфика клубын хамтаар тэргүүлж байгаа бөгөөд сүүлийн 5 тоглолтондоо хожигдол амсаагүй. Мөн Португалын цомын АШТ-ий шигшээ тоглолтонд шалгарсан зэрэг дотооддоо хос цом хүртэж чадахын төлөө урагшилж байна. Аваргуудын лигийн хасагдах шатны эхний давааг Рома клубээр авсан. Тэд Рома клубтэй хийсэн хариу тоглолтонд цаг сунгаж хамгаалагч А.Теллешийн 11 м-н цохилтоор оруулсан гоолоор хожил байгуулж дунд шөвөгт шалгарсан.

Харин Ливерпүүл клуб мөн сүүлийн 5 тоглолтондоо хожигдол амсаагүй байна. Дотооддоо цомын АШТ-ээс эрт мултарсан ч 29 жил хүлээсэн лигийн аваргын цомын төлөө Манчестер Сити клубтэй ширүүн өрсөлдөөн өрнүүлж байгаа. Өнгөрсөн жил Аваргуудын лигийн шигшээд шалгарч байсан Ливерпүүл клуб энэ жил өмнө онтой харьцуулбал тоглолт нь харьцангуй сайжирсан. Ялангуяа В.ван Дейк ирснээр хамгаалалт маш эмх цэгцтэй болж, агаарт сайн тоглож байгааг онцлох ёстой. Ливерпүүл клуб дунд шөвөгт шалгарахын тулд Германы хүчирхэг клуб Бавари Мюнхен клубыг талбайд нь 3-1 харьцаатай хожсон гэдгийг мартаж болохгүй. Хэдийгээр Бавари Мюнхен клуб энэ улирал тийм ч сайнгүй цаг үеийг туулж байгаа ч Португалын Порто клубээс хамаагүй илүү баг юм.

Ливерпүүл болон Порто клубын тоглолт өнгөрсөн жилийнхтэй адил үр дүн гарах магадлал маш өндөр. Өнгөрсөн улирлыг бодвол Ливерпүүл клуб маш сайжирсан бөгөөд ийм формтой байгаа баг Портод хожигдоно гэж бодохгүй байна. Порто клубээс хамгаалагч А.Теллеш бага зэрэг бэртлийн асуудалтай байгаа бөгөөд тус тоглолтонд оролцох нь эргэлзээтэй байгаа. Төвийн хамгаалагч А.Теллешээс гадна Пепе, Х.Эррейра, В.Абубакар нар оролцохгүй. Ливерпүүл клубээс А.Лаллана Английн премьер лигийнхээ хүрээнд Саутхэмптон клубын эсрэг булчиндаа бага зэрэг бэртэл авсан тул оролцохгүй болов уу? Мөн жигүүрийн хамгаалагч А.Робертсон оролцохгүй. Гэхдээ А.Окслейд-Чемберлейн, Ж.Гомез нар бэртлээсээ эргэн ирж байгаа нь Ливерпүүл клубт сонголт бий болгож байна. Харин эргэн ирж байгаа тоглогчдын багтайгаа дасан зохицох, хэр хурдан хугацаанд ойлголцох нь чухал юм. Хоёр багийн эхний тоглолт Ливерпүүл клубын талбайд болох бол хариу тоглолт дараа долоо хоногт Порто клубын талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

YNWA 2019-04-09 112.72.12.4

Эхний тоглолт Энфелдэд болох юм уу үгүй юм уу. Хоёр эсрэг утгатай зүйл бичсэн байна шүү

Avatar

Зочин 2019-04-09 202.126.89.93

ЛИВЭРПҮҮЛ ТОРОХГҮЙ ГАРНА Л ДАА ГЭХДЭЭ БАСАЖ БОЛОХГҮЙ ЭЭ БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ. ЭХЛЭЭД ЛИВЭРПҮҮЛД ТОГЛОНО

Avatar

зочин 2019-04-09 66.181.166.196

Эхний тоглолт Ливерпуулийн талбайд болно, энийг бичсэн нөхөөр хөлбөмбөг сонирхдоггүй сургаар туудаг нөхөр байна

Avatar

Dandar 2019-04-09 202.131.225.150

Ehleed aliniih n talbai der bolohiin be. Ehleed Portoghiin talbaid gesnee daraa n ehleed Liverpooliin talbaid gehiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж