Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдана. Уг сургууль болохтой холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өнөөдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны 09.00 цаг хүртэлх хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гаргалаа. Захирамжийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж бэлтгэл бэлэн байдлаа хангаж, холбоо барих боломжоо бүрдүүлэн ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг болгосон байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж