Одоогоос 10-аад НБА-н шигшээд шалгарч байсан Орландо Мэжик баг Д.Ховардаас хойш 7 жилийн дараа плэй-оффын эрхээ авлаа. Плэй-оффын эрхээ лигийн хүчирхэг баг Бостон Селтикс багийн талбай дээрээс авсан. Хоёр багийн тоглолтын эхний хагаст талбайн эзэд 32-28 харьцаатай тэргүүлсэн бол тоглолтын 2-р хагаст зочин баг Орландо Мэжик баг 68 оноо авч талбайн эзэн Бостон Селтикс баг 56 оноо авснаар тоглолт 116-108 харьцаатай өндөрлөсөн.
Тус тоглолтонд сэлгээнээс талбайд гарсан Т.Росс 26 оноогоор багаа тэргүүлсэн бол 25 оноо, 12 самбар, Е.Фурнье 24 оноо, А.Гордон 14 оноо, Дей.Жи.Аугустин 11 оноо, 13 дамжуулалт өгчээ. Харин талбайн эзээс К.Ирвинг 23 оноогоор багаа тэргүүлсэн бөгөөд Бостон Селтикс багийн 6 тоглогч 10-аас дээш оноо авсан. Мөн М.Смарт, Ж.Тэйтум нарын тоглогчид бага зэрэг бэртэл гэмтлийн асуудалтай байлаа.
Бостон Селтикс багийг талбайд нь буулгаж авснаар плэй-оффын эрхээ авсан Орландо Мэжик баг 9 жилийн дараа дивизионоо тэргүүлж байна. С.Клиффорд хэмээх даруухан амжилттай дасгалжуулагчаар удирдуулсан Орландо Мэжик баг энэ улиралд 41 хожил байгуулж, 40 ялагдал амссан. Тэдний улирлын сүүлийн өрсөлдөгч нь Шарлотте Хорнетс баг байх юм.
Б.БЯМБАБАЯР