Н.Кучеров ҮХЛ-т хамгийн өндөр оноо авсан Орос тоглогч боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Н.Кучеров ҮХЛ-т хамгийн өндөр оноо авсан Орос тоглогч боллоо

Н.Кучеров ҮХЛ-т хамгийн өндөр оноо авсан Орос тоглогч боллоо

Шайбтай хоккейн ҮХЛ-н 2018-2019 оны улирал өндөрлөсөн. Энэ улиралд Тампа Бэй Лайтнинг баг лигт оноогоор тэргүүлж анх удаагаа онооны лидерийн шагнал болох Ерөнхийлөгчийн цомыг хүртсэн. Тэгвэл тус багийн Орос довтлогч Н.Кучеров энэ улирал гайхалтай тоглолт үзүүлж 41 гоол, 87 гоолын дамжуулалт өгснөөр 128 оноо авч лигийн бүх тоглогчдоо оноогоор тэргүүлсэн. Хувийн амжилт нь жилээс жилд өсөж буй Орос залуу Н.Кучеров лигийн мэргэн бууч болсноор Арт Росс Трофи цомыг анх удаагаа хүртээд зогсохгүй уг цомыг хүртсэн Оросын 3 дахь тоглогч болж байна. Түүнээс өмнө А.Овечкин болон Е.Малкин нар лигийн мэргэн буучийн Арт Росс Трофи цомын эзэн болж байсан.

Үүнээс гадна Н.Кучеров ҮХЛ-т улирлын турш хамгийн өндөр оноо авсан Орос тоглогч болж байна. Түүнээс өмнө А.Могильный 1992-1993 оны улиралд 127 оноо авсан нь ҮХЛ-т Орос тоглогчийн авсан хамгийн өндөр оноо болж байжээ. Хэдийгээр А.Могильныий тус улиралд 127 оноо авсан ч Арт Росс Трофи цомыг хүртэж чадаагүй байдаг.

ҮХЛ-Т НЭГ УЛИРАЛД ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВЧ БАЙСАН ОРОС ТОГЛОГЧИД:

  1. Н.Кучеров: 2018-2019 оны улирлын 82 тоглолтонд 128 оноо (Арт Росс Трофи)
  2. А.Могильный: 1992-1993 оны улирлын 77 тоглолтонд 127 оноо
  3. С.Федоров: 1993-1994 оны улирлын 82 тоглолтонд 120 оноо
  4. Е.Малкин: 2008-2009 оны улирлын 82 тоглолтонд 113 оноо (Арт Росс Трофи)
  5. А.Овечкин: 2007-2008 оны улирлын 82 тоглолтонд 112 оноо (Арт Росс Трофи)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж