Сэргээн засагч эмч гэсэн шинэ мэргэжлийг Орост бий болгоно

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Сэргээн засагч эмч гэсэн шинэ мэргэжлийг Орост бий болгоно

Сэргээн засагч эмч гэсэн шинэ мэргэжлийг Орост бий болгоно

2020 оноос Орост мэргэжлийн эмчийн жагсаалт нэг мэргэжлээр нэмэгдэхээр боллоо. Энэ нь нөхөн сэргээх эмч юм.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр Орост 20-25 сая хүн сэргээн заслын эмчилгээ шаардлагатай байгаа ажээ. Ийм эмчилгээ шаардлагатай байгаа хүмүүс нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс биш хүнд, хөнгөн бэртэл гэмтэл авсан, бие организмын болоод сэтгэл зүйн сэргээн засах эмчилгээ хэрэгтэй хүмүүс байгаа юм.

Оросын анагаахын практикт сэргээн засах эмчилгээ байсан, одоо ч хийгдэж байгаа ч энэ чиглэлийн хүмүүс нь эмч гэж тодорхойлогддоггүй, зөвлөх гэж ангилагддаг байна. Сэргээн засах эмчийг мэргэжил болгосноор эдгээр эмч нар нийгмийн халамжийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах боломжтой болох ажээ.

Сэргээн засах эмч нар анагаах ухааны сургуульд гурван жил сурч мэргэжлээ эзэмших юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж