25 жилийн дотор Орост 5 сая домэйн нэр бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

25 жилийн дотор Орост 5 сая домэйн нэр бүртгэгджээ

25 жилийн дотор Орост 5 сая домэйн нэр бүртгэгджээ

25 жилийн хугацаанд ОХУ-д .RU гэсэн өргөтгөлтэй таван сая домэйн нэр бүртгэгдсэн нь дэлхийд хамгийн олон домэйн нэртэй улсын нэг болж байна хэмээн RU домэйн нэрийг зохицуулах төвийн захирал Андрей Воробьев РИА Новости-д ярилаа.

Оросын интернэтийн гол оператор Рунет анх 1994 оны оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр нээгдэж байжээ.

“Домэйн эзэмшигчийн тоо жил бүр өсч байна. Европын бусад оронтой харьцуулахад Орост домэйн эзэмшигчийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Ингэхдээ үндэсний RU өргөтгөлтэй домэйн нэрийг эзэмшихийн хүсэгчдийн тоо нэмэгдсээр байна” хэмээн Андрей Воробьев хэллээ.

Домэйн нэр эзэмших хүсэлтэд ямар нэг хязгаарлалт тавьдаггүй, нэг хүн хэдэн ч тооны домэйн нэр эзэмших эрхтэй юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж