Малаар баян ч мах нь тансаг хэрэглээ болсон өнөө үед иргэдийн хэрэглээ улам хумигдах нь. Өнгөрсөн амралтын өдрүүдээр нефть импортлогчид шатахууны үнийг литр тутамд 45-50 төгрөгөөр нэмж, АИ 92 автобензин 1785-1790 төгрөг болжээ. Энэ чимээнээр хүнс, бараа бүтээгдэхүүн, микро автобус, таксины үнэ "тэнгэрт хаддаг".
Шатахууны үнийг ямар шалтгаантай нэмсэн талаар тодруулахаар бид энэ удаагийн сурвалжлагаа шатахуун түгээх станцуудаас бэлтгэлээ.
ШАТАХУУНЫ ҮНЭ 50 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭВ
Чингэлтэй дүүргийн нутаг, Баянбүрд Тасганы овоо чиглэлд зам дагуу “Тес Петролиум” , “М-Ойл”, “Петровис”, “Синчи-Ойл”, “Сод Монгол” зэрэг шатахуун түгээх станцууд байрладаг. Эдгээр шатахуун импортлогч компаниас “Тэс Петролиум, “Петровис” компанийн шатахуун түгээх станц бүтээгдэхүүний үнээ нэмж АИ 92 автобензиныг 1 литр тутмыг нь 1790 төгрөгөөр борлуулж байв. Харин "Сод Монгол", “М-Ойл”, “Синчи-Ойл” ШТС АИ 92-ыг 1690-1695 төгрөгөөр борлуулж байв. Гэхдээ бусад шатахуун түгээх станцуудын адил үнээ нэмж магадгүй аж.
“Синчи Ойл” ШТС-ын эрхлэгч н.Нармөнх “Манай эндхийн зарим шатахуун түгээх станцуудад шатахууны үнэ нэмэгдээгүй байна. Хэрэв тэдгээр компани шатахууны үнээ өсгөвөл дагаад нэмнэ. Манай шатахуун түгээх станц ямар ч тохиолдолд хамгийн сүүлд шатахууны үнээ нэмдэг ч хамгийн бага үнийг барихыг эрмэлздэг. Ойрын шатахуун түгээх компаниуд үнээ нэмсэн байгааг харж байгаа байх” гэлээ.
Үнээ нэмсэн шатахуун түгээх станцууд шатахууны үнийн нэмэгдлийн шалтгааны талаар тайлбар өгөхөөс татгалзсан. Гэхдээ зарим ажилчид нь ам.долларын ханшийн өсөлт нефтийн үнэд нөлөөлсөн байх талтай гэлээ.
ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРАЛТ ЯМАР Ч ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХГҮЙ
Нэрээ нууцлахыг хүссэн шатахууны түгээгч “Шатахууны үнийн бууралт ард түмэнд ямар ч эерэг өөрчлөлтийг авчрахгүй. Үүнтэй адилхан шатахууны үнийг нэмсэн ч сөрөг өөрчлөлт гарахгүй. Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулахад мах, ногоо, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буураагүй, эсрэгээрээ өсч л байсан шүү дээ. Одоо махны үнэ нэг кг нь 10 мянган төгрөг байгааг та нар мэднэ. Орой үдэш микро автобус 2000 төгрөгөөр зорчуулдаг. Тиймээс шатахууны үнийг нэмлээ гээд ямар ч өөрчлөлт гарахгүй” гэсэн юм.
Өнгөрсөн онд нийт таван удаагийн нэмэгдлийн дараа шатахууны үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулсан ч нүдэнд харагдаж, хэтэвчинд нөлөөлөхүйц өөрчлөлт болж чадаагүй. Уг нь цаашид ч шатахууны үнэ буурах боломжтой гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон салбарын сайд нь хэлсэн ч эсрэгээрээ үйлчилж, шинэ он гарсаар шатахууны үнэ ийнхүү нэмэгдлээ.
Тэр тусмаа жолоо мушгиж буй хүн бүрт энэ нь хамгийн “эмзэг” асуудал юм. Шатахуун түгээх станцаар үйлчлүүлж буй иргэн Л.Амарсанаа “Шатахууны үнэ нэмэгдсэн байна билээ. Ямар шалтгаантай нэмснийг нь мэдэхгүй ч уг нь бууруулах л хэрэгтэй. Оны өмнө 100 төгрөгөөр бууруулах шийдвэр гаргахдаа дахин 200 төгрөгөөр шатахууны үнийг хямдруулна гэж сонссон. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ шатахууны үнэ нэмэгдчихлээ. Цаашид нэмэгдэл үнээ буулгах байх гэж бодож байна” .
Иргэн н.Жаргалсайхан “Миний ажигласнаар шатахуун түгээх станцууд бүгд л үнээ нэмчхэж. Ойролцоогоор 50-80 төгрөгөөр шатахууны үнэ өссөн байх шиг байна билээ. Зарим газар нь үнэ нэмэгдсэн гээд шатахуунгүй байсан. Хэрэв ямар нэгэн үндэслэлгүйгээр үнээ хөөрөгдүүлж нэмсэн бол буулгах хэрэгтэй. Мэдээж шатахууны үнэ өссөн юм чинь дагаад бүх бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орох биз” .
Иргэн Д.Энхжин “Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд л хувийн санхүүд нөлөөлнө. Авдаг шатахууны хэмжээ ч багасах байлгүй дээ. Өнөө өглөөнөөс л шатахуун түгээх станцууд үнээ нэмснийг харж байна. Гэхдээ зарим газарт хямд байна гэсэн” хэмээв.
Шатахууны үнийн нэмэгдэл өчигдрөөс л жолооч нарт мэдэгдэж эхэлжээ. Тэдний зүгээс шатахууны үнийг шалтгаангүйгээр нэмсэн тохиолдолд бууруулах шаардлагатай гэж үзэж байв.
Улсын хэмжээнд бүртгэлтэй 940.327 тээврийн хэрэгсэл байдгаас 847.414 нь автомашин байна. Нийт автомашины 496.720 буюу 59 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Энэ бол 2018 оны статистик мэдээлэл. Үүнээс харвал автомашины хэрэглээг дагаж шатахууны үнийн хэлбэлзэл хүн бүрт хамаатайг гэрчилнэ.
Шатахуун импортлогч компаниуд үнээ нэмэх болсон шалтгаан нь ОХУ-д энэ онд хэрэгжиж эхэлсэн хуультай холбоотой байж магадгүй бололтой. Тус улсад нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулиар АИ 92-ын шатахууны үнэ тонн тутамдаа 117 ам.доллараар нэмэгдсэн байна.
Одоогоор шатахууны үнийн нэмэгдэлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байр суурь илэрхийлээгүй байна. Гэхдээ энэ удаагийн нэмэгдэл 50 төгрөгөөр тогтохгүй, цаашид дахин 100 төгрөгөөр нэмэгдэж магадгүй нь.
Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт инфляцын богино хугацааны төсөөллийн таамаглалыг танилцуулах үеэрээ энэ онд шатахууны үнэ харьцангуй тогтвортой байх төлөвтэйг дурдсан ч биелэсэнгүй.
Зочин 2019-04-09 202.126.89.175
Шунал ихэдвэл шулам болно гэдэг шүү. Энэ тусгай зөвшөөрөл эзэмшиж нефть импортлогч компаниудын эрхийг цуцлаад нээлттэй тендер зарлах шаардлага байна шүү.
gyandan 2019-04-09 202.179.27.34
SHATAALGAMAAR BAIGAA YUM BAINALDAA…………………………
Зочин 2019-04-09 202.21.111.20
Хүртэх ёстойгоо хүртэцгээ. Өөрсдөө газрын тос хайх, олборлох гэхээр баахан эсэргүүцэл гэж зарлаад ажил хийлгэхгүй. Оруулж ирж байгаагийн төлбөрөө доллар гэдэг гадаад валютаар төлдөг хэр нь төгрөгөөр зардаг. Төгрөгийн ханш нь унаад байхад л валют олж ирдэг ганц салбар болох уул уурхай руугаа бүгд дайрч бах таваа хангасны дүнд л ийм өндөр үнэтэй бензин хэрэглэж, илүү үнэтэй хоол хүнс иддэг болж бгаам даа. Аа харин цалин яг хэвээрээ. ОТ-г зогсоовол бүр илүү нэмэгдэнэ түлш
зочин 2019-04-09 66.181.161.75
бөхчин ерөнхийлөгчтэй бүр инээдтэй нь ерөнхий сайд нь тоо мэдэхгүй бэнзины үнэ махны үнэ талаар ойлголтгүй зүгээр ард түмнээ цэргийн хуаран гээд ойлгочихсон ер нь манай монголчууд үнэн эргүү юмаа
зочин 2019-04-09 66.181.161.75
манын хан үнэн жудаггүй сонгуульд ялуулсан намын даргаа зодсоор байгаад хөөгөөд явуулчихсан одоо сонгуулийн амлалт нь эзэнгүйдчихсэн мэдэх хүнгүй болчихсон ард түмэн амлалт нэхэхээр бид амлаагүй тэр энхболдоосоо аваарай гэж тавлана
Зочин 2019-04-09 66.181.182.129
Энэ ЖДҮ чин Засгийг унагая
5 хонож байна 2019-04-09 119.40.98.162
нэмэгдээд 5 хонож байнадаа. "Сод Монгол" АИ 92-ыг 1690-1695 төгрөгөөр гэнэ үү 1735-тай л байгаа даа. Хөрсөн дээрх мэдээлэл өгмөөр байна шүү
Зочин 2019-04-09 202.131.227.178
хөөрхий тонилох гэж буй засаг төр удахгүй нүд аних байх. одоо босож тэмцэж ял хүлээлгэн шүү
Зочин 2019-04-09 66.181.178.239
ШАТХУУН ИМПОРТЛОГЧИД НАМ САНХҮҮЖҮҮЛДЭГ БОЛОХООРОО Л ДАВРААД БАЙГАА ЮМ ЧӨЛӨӨТЭЙ ИМПОРТОЛДОГ БОЛВОЛ ТААРНА .
Судлаач 2019-04-09 192.82.65.64
Чөлөөтэй импортолдогв Чи ч хүсвэл импортолж болно.
Зочин 2019-04-09 66.181.184.73
ЭНЭ ЗАСАГ ДИЙЛЭХГҮЙ БОЛ АРД БИД ХӨДӨЛЬЕ ДӨӨ ЯРШИГ. ДАВАРСАН ХУЛГАЙЧУУДЫН ХАНДЫГ ДАРЖ НЕФТЬ ИМПОРТЫГ ТҮМНИЙ МЭДЭЛД БУЮУ ТӨРДӨӨН АВЬЯ
Зочин 2019-04-09 202.21.111.20
тэг тэг тэгээд бензин ч байхгүй жаргацгаа.
МАН сөнөсөн угаасаа 2019-04-09 43.243.161.23
Энэ МАН-гарууд 3 жил үнэндээ юу ч хийсэнгүй. Ард түмэнд хэдэх үггүй болоод ирэхээрээ шударга ёсыг эхлүүлж байна гэдэг жүжиг тоглож байна. ЖДҮ-ийн талаар ярьж байгаа нэг ч хүн алга. 3 жил албан тушаалын төлөө хоорондоо алалцаж нэг нэгнийхээ бузар булайг дэлгэсээр байгаад л 4 жил боллоо. Та нарыг муу лаларуудыг 2020, 2024 онд амаар чинь шороо үмхүүлнээ муусайн луйварчид. Ерөнхий сайд намын дарга гэж байгаа хүн нь гэр бүлээрээ ЖДҮ-чин ямар ч боловсролгүй зүгээр нэг цэргийн бага дарга. Ийм л байна.
Нефть бүт үнэ судлаач 2019-04-09 192.82.65.64
Хилийн үнэ 92 бүтээгдэхүүний хувьд 3-р сард $29, 4-р сард $71 өссөн. Энэ талаар ярьж байгаа ч хүн алга. шатахууны хийлийн үнийн 1 долларын өсөлт бүр 2,5-3 /2640 төг *(гааль+НӨАТ)/ төгрөгийн өсөлт литрт нөлөөлдөг. 2-р сарын өсөлт 92 бүтээгдэхүүни хувьд 72 төгрөг боловч 50 төгрөг өсөж байна.
Өсөхөөр өсөж буурахаар буурья гээд ярилцаж байгаа тул өсөхөөр өсөх ёстой. 4-р сарын бүтээгдэхүүн ирэхээр 177,5 төг өсөх шаардлагатай. 5-р сард бас л өсөх хандлага байна. Иймд хэрэглээгээ хянаж амьдарна уу
мэргэжилтэн 2019-04-09 202.131.227.246
Энэ бичсэн хүн тун ойлголт муутай нөхөр байна. Бичиж байгаа юмаа судалж ойлголттой болж байж бичмээр ом.
ОХУ -д экпортын татвар гэж байдаг. Бүх нефть бүтээгдэхүүн дээр ялгавартайгаар тавигддаг. Уг татварын хэмжээ нь сар бүр өөрчлөгдөж байдаг бөгөөд ОХУ-ын ЭЗХөгжлийн яам оросын Юралс маркийн газрын тосны урьд сарынх нь дундаж үнийг (Амстердам болон Новороссийскийн боомт дахь) үндэслэн тогтоодог. Иймд манай компаниудаас хамаарах юм тун бага шүү дээ.
Зочин 2019-04-09 202.131.227.246
Цаашид нефтийн үнэ улам өснө. Он гарснаас хойш бараг 30 хувь өсөд баррель нь 70доллар гарчихлаа.
Иранд тавьсан хориг, Венесуэлийн байдал, дээр нь одоо Ливид өрнөөд эхэлсэн хямрал дэлхийн нефтийн гарцын багасгаж үнийг өсгөж өгөх байх. Дээрхи 3 орон гурвуулаа ОПЕК- ийн гишүүн орон.
Иймд бензиний үнэ өсөхөд сэтгэлийн бэлтгэлтэй байцгаая. Жич. Үнийг барих нэг л арга байгаа нь манай засгийн газрын авдаг онцгой гэх нэртэй тамтаггүй өндөр татварыг багасгах хэрэгтэй.
Судлаач 2019-04-09 192.82.65.64
92 татвар байхгүй. Түлш үнэ чөлөөлсөн, 280,000 төгрөгийн татвараа аваад явж байсан нь зөв. 95 аас дээш октантай шатахуун 210,000 төг татвартай. Энийгээ аваад явж байсан нь зөв. Нийт иргэдийн 65 хувь нь 92 хэрэглэдэг машин унадаг.
Зочин 2019-04-09 124.158.95.187
Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнийг нэмсэн гэх юм. Яг Зоригийн хэргийн бичлэг гарч эхэлж байх үед ээлжит бус чуулган хуралддаг өдөр нисэх чиглэлийн Петровис үнээ нэмж, ойролцоох станцууд маргаашаас нь дагаад нэмсэн. Петровис мэтийн даварсан компаиудынхаа үйл ажиллагааг харах хчнах эрхтэй, зоригтой дарга сайдууд байна уу
Зочин 2019-04-09 124.158.95.187
Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнийг нэмсэн гэх юм. Яг Зоригийн хэргийн бичлэг гарч эхэлж байх үед ээлжит бус чуулган хуралддаг өдөр нийсэх чиглэлийн Петровис үнээ нэмж, ойролцоох станцууд маргаашаас нь дагаад нэмсэн. Петровис мэтийн даварсан компаиудынхаа үйл ажиллагааг харах хчнах эрхтэй, зоригтой дарга сайдууд байна уу