Д.Өлзийбаатар: Монголчууд сэргэлтийг туулж байна, удахгүй босно | News.MN

Д.Өлзийбаатар: Монголчууд сэргэлтийг туулж байна, удахгүй босно

Д.Өлзийбаатар: Монголчууд сэргэлтийг туулж байна, удахгүй босно

Д.Өлзийбаатар: Монголчууд сэргэлтийг туулж байна, удахгүй босно

Дэлхийн 200 орчим орон бүр өөрийн онцлогтой. Германчууд цаг баримталдаг, японууд аливаа ажлыг чанартай гүйцэтгэдэг гэдгээрээ бусдаас ялгардаг. Харин монголчуудыг ямар чанар тодотгох вэ. Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатартай энэ талаар болон монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж түүхэн цаг үед хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар ярилцлаа.


-Монголчууд дэлхийн талыг эзэлж, дэлхийн түүхийн гол рольд тоглож явсан. Хүчирхэг явсан тэр гайхам түүхийн мөн чанар нь яг юу байв. Ямар хүчин зүйл монголчуудыг нэг туган дор нэгтгэж, их гүрнийг байгуулсан юм бол. Мэдээж хууль, захиргаадалт зэрэг нь монголчуудыг нэгтгэхэд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн байж болох ч монгол хүний яг ямар мөн чанар, давуу тал үүнд нөлөөлсөн бэ?

-Монголчууд амьдран суугаа газартаа төрт улсаа цогцлоосон цаг үеэсээ л эхлээд өөрийн өвөрмөц оршихуйг бий болгож бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан. Өнөөгийн дэлхийн улс төрийн газрын зурагт тусгаар улс гэж тэмдэглэгдсэн 200 шахам улс орнууд дотор монголчууд шиг урт баялаг түүхтэй, тэр ч бүү хэл дэлхийн түүхэнд  бүхэлд нь доргио цалгиа үүсгэж ертөнцийн ард түмнийг бүхэлд нь нэгтгэн хоёр, гурван зуун жил захирч явсан ард түмэн байхгүй. Хүн нарын түүхийг ярихаа больё.

1206 онд Их Чингис хааны байгуулсан таван сая гаруй км.кв нутагтай нэг сая гаруй хүн амтай, 120 мянган цэрэгтэй Монгол хэмээх улс, түүний ард түмэн хэрхэн ийм үйл хийсэн нь түүхийн нууц хэвээр л байна. Дэлхий нийтээрээ монголчуудын энэ нууцыг тайлах гэж оролдож ирсэн, оролдсоор ч байна.

Олон зүйлийн гаргалгаа дүгнэлт хийсэн олон ч ном бүтээлүүдийг дэлхий дахины судлаач нар туурвисан. Тэдний санал бодлыг нэгтгэж үзвэл монголчуудын чанд хатуу сахилга бат, зохион байгуулах чадвар, бэлчээрийн морьд болон нум сумны өндөр технологи дээр суурилсан цэргийн стратеги, тактикийн өвөрмөц дээд түвшин, дээр нь монгол хүний байгальд дасан зохицох бие физиологийн гайхам өгөгдөл гэсэн дүгнэлтүүд зонхилж байна. Нэг үгээр хэлбэл, монголчууд тухайн үедээ хурд, технологийн дээд түвшинд байж. Монголчууд бэлчээрээр идээшилдэг, тэсвэртэй, холын зайг туулах чадвартай морьдоо дайны гол хэрэгсэл болгож чаджээ. Бидний өвөг дээдэс мал ахуйнхаа түүхий эдийг тухайн үедээ технологийн дээд түвшинд боловсруулж байж. Тэд хуурай сүү, борцолсон бүтээгдэхүүнийг бүтээсэн нь аян дайны стратегийн гол хүнс, хурд хүчний гол эх үүсвэр болсон бөгөөд малын арьс ширээр хүнд хөнгөн бат бөх, уян зөөлөн, чимээ шуугиангүй, үзэмжтэй сүрлэг хуяг өмсгөл, дуулга малгай хэрэглэдэг байсан нь амжилтынх нь нууцын нэг байв. Монголчуудын бүтээсэн цэрэг дайны технологийн гол зэвсэг нь эвэр нум бөгөөд тусгал нь одоогийнхоор 600 метр, бай сөнөөх чадвар нь 400 метр байжээ.

Эвэр нум бол малын эврийг тусгай технологийн дагуу нааж, уян харимхайн хүчийг дээд зэргээр ашиглаж болохоор бүтээсэн бөгөөд нум, хөвч хоёрын үйлчилгээг нэг болгосон зэвсэг. Тэгэхэд өрнөдийн дайчдын нумны тусгал нь 200 метр байж.  Тэдний нум нь мод бөгөөд зөвхөн хөвчөө хүчлэн татаж харвадаг учраас тусгал нь хол биш байж. Энэ бол технологийн илт давуу байдал шүү дээ.

Үүн дээр монгол хүний мөн чанар нэмэгдэнэ. Энэ бол таны асуултын гол агуулга нь байх. Хамгийн гол зүйл бол Чингис хааны агуу их алсын хараа, хүнийх нь чанар, зохион байгуулах чадвар, билиг ухаан гэж би хэлнэ. Чингис хаанаас өмнө монгол угсаатнууд байж л байсан, тэр ч бүү хэл Хүн гүрний үед бас л Ази, Европыг доргиож дэлхийн түүхэнд нөлөөлж л явсан шүү дээ.

Харин Чингис хаан монголчуудын дунд их эвлэрэл, чанд хатуу сахилга бат, үзэл санаандаа, нөхөрлөлдөө үнэнч байх, нэр төрөө эрхэмлэх ёс суртахууны үнэт зарчмыг тогтоож түүнийхээ хүчинд монгол хүний эерэг төлөв, дотоод их чадавх, нөөц эрчмийг нээн гаргаж бодит хүч болгосон юм. Тийм учраас монголчууд дэлхийн түүхийн гол тоглогч болсон гэж боддог. Тэрээр Монголын ертөнцийг том дэвсгэр дээр харж  чадсан учраас шинэ Монголын хүчирхэг, ид хавтай шинэ хүнийг  бий болгосон.

Ер нь аль ч үндэстэн ард түмэн эерэг, сөрөг зан чанартай шүү дээ. Муу цаг үед сөрөг чанарууд нь товойж, сайн цаг үед эерэг зангууд нь давамгайлдаг. Ганц монгол гэлтгүй.

-Тэгвэл түүхэнд монгол хүний ямар зан чанар улсынхаа хүчийг сааруулсан байдаг вэ. Жишээ гэвэл?

-Дотоодын хагарал бидний хүчирхэг, нэгдмэл, өөртөө итгэлтэй байдлыг алдагдуулж нэгдмэл том эрх ашигт суурилсан үзэл санаа, ёс суртахууны үнэт чанаруудыг  бүрхэгдүүлсэн. Явцуу эрх ашгаас үүдсэн амин хувиа хичээх, урвах, явган заль гаргах, ордны тансаглалд автах, хов үгээр улс төр хийх явдал Юан улсын сүүл үеэс эхлэн гарах болсон доо. Ер нь Их Монгол улсын үед биднийг гаднаас унаган дийлэх хүч байхгүй болсон юм шүү дээ. Харамсалтай нь, манай эрх баригчид дотоод их эрчмээ хоорондоо талцан мөчөөрхөх, газар нутаг булаалдах, нөлөөгөө тэлж өргөсгөх гэх мэт зүйлд зарцуулах болсон нь улс бутрах, жижигрэх гол нөхцөл болсон. Алтан орд улс, Ил Хаант улс хоорондоо дайтаж үүнээс үүдэн аль алиных нь хүч сулрах үүд нь нээгдсэн. Юан улсын хаан Тогоонтөмөр ордны хэт тансаглалд автан төрийн ажлаа хойш тавьснаас үүдэн улсаа мөхөөж, Их улсын нэгдмэл байдлыг алдагдуулсан.  Тэр ордны ховонд автсанаар өөртөө үнэнч итгэлтэй нөхөд, жанждаа алдаж, нэр хүндээ унаган түших нөхөдгүй болж, эцэстээ хятадын нэг зальжин босогчид хаан суудлаа ширвүүлж эх нутаг руугаа хөөгдсөн. Энэ мэт гунигт жишээ  олон.

-Монгол хүний мөн чанарыг та түүхэн цаг үеэр дүрслэхгүй юу. Их Монгол улсын өмнөх монгол хүн, Их Монгол улсын үеийн монгол хүн, бага хаадын үеийн монгол хүн, Манжийн эрхшээлд орох үеийнх, Үндэсний эрх чөлөөний үеийнх, социализм байгуулах үеийн монгол хүний давуу болон сул талыг хэлэхгүй юу. Тэндээс ямар чанар нь алдагдсанаас бид сул дорой болов, ямар чанар сэргэснээр бид тусгаар тогтнолынхоо төлөө нэгдэж тэмцэв. Жишээ дурдвал бүр сайн байна?

 -Энэ их урт яриа болноо. Товч хэлэхийг хичээе. Та миний лекцийг анзаарчээ дээ.

-Үнэнийг хэлэхэд таны лекцийг сонсч байгаагүй юм байна. Гэхдээ монголын түүхийг алганы хээ шигээ мэдэх хүн нь та болохоор энэ талаар танаар яриулах нь зөв гэж бодсон юм?

-Би сүүлийн үеийн лекцийн сэдвээ голдуу монгол хүний үнэлэмжийн талаар хийж байгаа. Тэхээр бид хэн байсан, одоо хэн болсон гэдэг асуудал их чухал санагддаг. Түүхийн сургамж дээр үндэслэсэн ухаарал ч гэх юм уу, дүгнэлт ч гэх юм уу, эсвэл эрэгцүүлэл ч гэх юм уу. Та ч гэсэн үүнийг анзаараад надад энэ асуултыг тавьж байгаа байх. Тухайн үндэстний зан чанар цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг нь үнэн. Цаг үе болгоны хүн ардын эерэг, сөрөг зан чанарыг тус тусад нь тодорхойлон ярихад дээр хэлснээр бид хоёрт цагийн зав, цаасны зай хэцүү. Ерөнхийд нь базаж хэлэхэд ард нийтийн бүрэн эрх ашигт нийцсэн нэг зорилго, нэг үзэл санаа, нэг удирдлага дор үндэстэн зангидагдаж тэр нь нийт үндэсний ёс суртахууны хэм хэмжээ болон тогтсон цагт мандан бадардаг нь ертөнцийн улсуудын жам аж. Үүнийг Чингис хааны Их Монгол улс харуулсан. Манай их хааны зорилго амбиц ч их том байж. Бүх ертөнцийг “эв баясалд нэгтгэх нь бидний зорилго” гэсэн Чингис болон түүний дараах их хаадын үзэл санаа нь нийт монголчуудын тэмүүлэл болон төлөвшсөн байна. Хамгийн гол нь энэ зорилгоо тэд биелүүлж чадсан. Монголчуудын бүтээсэн эринг Pax Mongolica гэдэг. Үүнийг сайн цаг гээд хэлчихэж болно. Ийм эриний эзэд нь ёс суртахууны өндөр зарчимтай, үлгэр жишээч, сахилга бат, зохион байгуулалттай, бусдыг бишрүүлэх, хүндэтгүүлэх сайн чанарыг агуулсан, аль ч талаараа бусдыг араасаа дагуулах чадвартай байж л зорилгодоо хүрнэ шүү дээ. Монголчууд тийм шалгуурыг хангаж чадсан ард түмэн байсан учраас бидний хөл хүрсэн газар орны ард түмнүүд  бишрэн дагасан. Тэр үеийн монголчуудын зан байдлын тухай олон сурвалж, тэмдэглэлүүд бий. Тоймлоод ганц жишээ хэлье л дээ. “Монголчууд дотор хэрүүл тэмцэл ба хүний амь хохироох явдал үгүй, харилцан эелдэг найрамдуу, хэрэг зарга ховор хулгай дээрэм байхгүй тул аливаа авдар сав нь онгорхой, хоорондоо эвтэй найртай, тэд хоол ундаа хуваан хэрэглэнэ, алдуул малыг олсон хүн хадгалж байгаад эзнийг нь олж өгнө” гэх мэтээр бичсэнийг Амар гуай номондоо бичсэн байдаг. Харамсалтай нь сайн цаг дуусахад бидний эерэг занг сөрөг зан давамгайлж эхэлсэн.  Бутрал самуун, харийн эзэрхийлэл чинь муу цаг үе шүү дээ. Муу цагт муу зан чанар товойж сайн зан чанар бүдгэрнэ. Хувиа хичээж, амиа хоохойлсон, алт мөнгө, алдар хүндэд дурласан, сэтгэлгээ өргөн холч биш, хялбар олзонд шунамтгай, хүчтэний өмнө хулчгар, доройгийн дэргэд дээрэнгүй, шударгаас зальхайг илүүд үзэх сөрөг зан чанар монголчуудын дунд энэ үеэс соёолон ургаж эхэлсэн дээ.  ХХ зууны эхэн үед манайд ирж судалгаа хийсэн И.Майский гэдэг хүн бидний энэ үеийн эерэг сөрөг занг тодорхойлон бичсэн нь бий. ХХ зуун бол энэ байдлаасаа гарах гэсэн тэмцлийн зуун.

Тийм ч учраас энэ зууны эхэн ба дунд үетэй одоогийн цаг үеэ байнга харьцуульж харж байх учиртай юм. Өвгөдөөс улбаалсан цаад язгуур их сайн чанарууд бидний генд байж л байгаа. Цагаа түвшитгэж байж л сайн зан чанараа гаргаж ирнэ, цаг нь муу байвал хүний муу зан чанар улам л тодорно.

-Герман хүнийг цаг яс баримталдаг, япон хүнийг аливаа ажлыг чанартай гүйцэтгэдэг гэдэг. Харин монгол хүний мөн чанар юу вэ. Одоо монгол хүний үнэ цэн, үнэлэмж ямар байгаа гэж та боддог вэ?

-Уг нь одоо бидний амьдарч буй цаг үе Үндсэн Хуульд зааснаараа бол “хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний ардчилсан” нийгэм. Энэ нийгэм зөв босож байгуулагдсан бол хүний хөгжил төвд нь тавигдсан, хүний хамаг сайн сайхан чанар илрэн гарсан, Монгол хүний үнэлэмж маш өндөр түвшинд очсон байх учиртай. Энэ байдал харагдахгүй л байна даа. Эргэн тойрноо хар даа. Дүүрэн ядуус, бухимдал, хэрүүл маргаан, шударга бус явдал, баян ядуугийн хэт их ялгарал, баялгийн оновчтой бус хувиарлалт гээд л өглөө оройгүй хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр ярьцгааж байгаа биз дээ. Монгол хүн гадаадад хөдөлмөр эрхлэхээр олноороо явж байна. Энд үлдсэнийх нь хөдөлмөрийн үнэлгээ тун бага. Нийгмийн аливаа үйлд оролцох хүний оролцоо тэгш бус, хөрөнгөжих эх үүсвэр шударга өрсөлдөөнөөр биш, төрийн албаны чадавх сул, олон түмний дунд нэр муу, шударга ёсны хэмжүүр алдагдсан гээд л жагсаагаад байвал цааш их явна. Тэгэхээр цаг сайжраагүй байна.  Эрхэм дээд монгол хүн бүтээх үзэл санаа, зорилгодоо бид хүрээгүй байна. Монгол хүний үнэлэмж, үнэ цэн муу байна, яг одоо монгол хүний сөрөг зан чанар эерэг зан чанараа давамгайлж байна.

МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ХУЛГАЙЧ ЗАН ОЛДМОЛ

-Сайн болон сул тал нэгдээд монгол хүн хэмээх ойлголтыг бүрэлдүүлж байгаа. Монголчуудад олон сул тал байх шиг. Тухайлбал, урт гартай, аливаа асуудалд хариуцлагагүй ханддаг. Үүнээс болоод дэлхийн зарим үйлчилгээний газрууд монгол хүнд үйлчлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Дээр үед монгол айлууд гэрийн хаалгаа түгждэггүй, авдар нь цоожгүй, хулгайн хэрэг гардаггүй байсан гэж та баримт дурдлаа. Гэтэл одоо урт гартайгаараа дэлхийд “алдартай” боллоо. Энэ зан чанар олдмол  юм уу. Дээр үед хууль нь чанга байсан болоод л хулгай хийдэггүй байсан юм болов уу?

-Монголчуудын хувьд бол хулгайч зан олдмол. Ер нь хулгайч, эсвэл огт хулгай хийдгүй ард түмэн гэж байдаггүй байхаа. Урт гартууд аль ч оронд аль ч цаг үед байж л байсан байх. Амьжиргааны хүрэлцээгүй байдал, улс орных нь хөгжлийн түвшин, нийгэмд нь ноёлж буй уур амьсгал хүмүүсийн ухамсрын түвшинд эс өгснийг авах сэтгэлгээ суулгачихдаг болов уу даа. ХХ зууны эхэн үед дээр хэлсэн Майскийгаас гадна манайд байсан олон гадны хүмүүс монголчуудын зан байдлын тухай бичиж үлдээсэн.

Тэд Монголд хулгай байдаггүй тухай, монголчуудын найрсаг, зочломтгой, ахас ихэс, хүүхэд багачуудад их хайртай, гэнэн цайлган, тусархуу цагаан, хошин шогийн мэдрэмжтэй, алиа хошин, авхаалжтай, хурдан сэтгэдэг, хүлээцтэй, аливаад  дасан зохицох байгалийн чадвартай, зоригтой, тэсвэр тэвчээртэй зангийн тухай олонтой бичиж үлдээсэн байдаг.

Зуухан жилийн өмнө шүү дээ. Энэ бол бидний язгуур чанар юм. Таны хэлдгээр олон хүн сайнтай, муутай байдаг шиг хувь хүнд ч сайн, муу чанар холилдон байдаг. Гагцхүү миний дахин дахин хэлээд байгаа цаг үе нь зөв болчихвол сөрөг чанарууд нь гээгдэн орхигдож эерэг зөв зан чанар нь цаанаасаа урган гараад ирнээ.

ШИНЭ ЦАГИЙН УРТ ДУРЫНХНЫ САНАА ИХ Ч ЖОЛОО НЬ БОГИНО ЮМУУ ДАА

-Өнөө цагийн монгол хүнийг өөрийнхөөрөө тодорхойлохгүй юу?

-Өнөөгийн цаг үеийн монгол хүнийг, эрх чөлөө, дураар авирлах хоёрыг нэг гэж ойлгосон, морь машин хоёрыг ижил гэж сэтгэдэг, эрх мэдэл хариуцлага хоёрын зааг ялгааг умартсан  шинэ цагийн урт дурын хүмүүс гэмээр байна. Сайн цаг ирэхээр бүгдийг сууриар нь зөв таньсан зөв монгол хүн болж өөрчлөгдөх байх. Гэхдээ их удахгүй бизээ, монгол хүний аливаад дасан зохицож түүнийг өөриймшүүлэх чадвар маш сайн.

 -Урт дурын хүмүүс гэж хэнийг хэлж байна вэ. Энэ цаг үед Монгол Улсыг сэргээх, хүчирхэгжүүлэх тийм монгол хүнийг дүрсэл гэвэл та хэрхэн дүрслэх вэ?

-Язгуур эрхээ алдсан сул чөлөөтэй, дураар сэлгүүцэх, хэнд ч харьяалалгүй язгууртан хүмүүсийг манай дунд үеийн түүхэнд ийн нэрлэдэг байсан юм.  Шинэ цагийн урт дурынхны санаа их ч жолоо нь богино юмуу даа. Түүхээ түшиж, түмнээ бодсон, нэгэн биеийн ашгийг огоорч нийтийн төлөө өөрийгөө зольсон тийм л хүн цагийн сайхныг авчирна гэж бодож байна.

МОНГОЛЧУУД СЭРГЭЛТИЙН ЦАГ ХУГАЦААГАА ТУУЛЖ БАЙНА, УДАХГҮЙ БОСООД ГҮЙНЭ

-Монголчуудын сэргэн мандалт болон бууран доройтолт тодорхой давтамжтай байдаг гэж та нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Монголчуудын сэргэн мандалт ойрын хугацаанд харагдаж байна уу?

-Ер аливаа зүйл цаг хугацаатай, цаг нь болохоор тэр үйл эргэлт буцалтгүй явдаг гэж мэргэдүүд хэлсэн байдаг. Улс гүрнүүдийн сэргэн мандалт, уналт, доройтол ч тэрхүү цаг хугацааны орчил дотор явагддаг. Монголын түүхийн байдал төлөвийг ажихад монголчуудын сэргэлт хурдан, уналт их удаан явагдаж байсан шиг харагддаг. Манай уналтын цаг зуун жилийн өмнө дууссан, тодруулбал 1911 оны үеэс. Тэгэхдээ өгүүлшгүй их гарз хохирол амссан л даа. Бид одоо сэргэлтийн цаг хугацаагаа туулж байгаа юм. Өнөөгийн 1.5 сая км.кв нутагт амьдарч буй  гурван сая Монгол угсаатны хувьд  шүү дээ.  Бид сэргэн мандах замаараа унахдаа унаж, мөлхөхдөө мөлхөж явна. Заримдаа цус нөжөө садартал чанга ч унаж байна. Тун удахгүй босоод гүйх биз. Босохдоо бүдэрч унасан мөрөө л эргэж сайн харах хэрэгтэй байх даа. Бидэнд хөгжлийн асар их нөөц боломж байдаг.

-Тэгвэл сэргэн мандалтыг наашлуулж, эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн “сайн монгол хүн” болгон хүмүүжүүлэх вэ?

-Бага ангийн сургалтыг л сайжруулахаас их зүйл шалтгаална гэж боддог. Бага ангийн багш нарын цалинг 5-6 сая төгрөг болгож нэг багшид ногдох хүүхдийн тоог багасгавал “сайн монгол хүн” хүмүүжин төрөх байх. Багш нарын шалгуур ч өндөрсөнө, тэр хэрээр “жинхэнэ хүн” бэлддэг багш бага боловсролын тогтолцоонд орж ирнэ. Тэд хулгайч бэлдэхгүй. Муу монгол цөөрөхөөр цагдаа, шорон, шүүгч, прокурор цөөрнө. Тийм биз дээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
231
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

148 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-09 103.57.93.159

Бага ангийн багш нарын цалинг 5-6 сая төгрөг болговол монгол сэргэн мандана гэнээ ха ха, мангар дурак,

Avatar

Т.Дэндэв 2019-04-09 66.181.161.38

Монгол улс сүүлийн жилүүдэд шударга сайн ажиллах байх гэж шүүгчдийн цалинг нэмсэн. Гэтэл сахил хүртээд шал дордов гэдэг шиг юм болж авилга гаарав. Одоо бага ангийн багшийн цалинг нэмбэл юу болохыг мэдэхгүй. Сайн монгол хүнийг төлөвшүүлэх нь нийгмийн орчин, эцэг эхийн боловсрол, цэцэрлэг, сургуулиас эхтэй нь үгэнч хамгийн гол нь ХҮНЛЭГ СЭТГЭЛЭЭС хамаарна.

Avatar

Монгол 2019-04-09 150.129.141.1

Иргэдийн боловсролд анхаарах цаг болжээ одоо бол нэг хэсэг нь боловсролтой.нөгөө хэсэг нь муу байна нийтээр нь жигд болгох хэрэгтэй

Avatar

д.баасанхүү 2019-04-09 211.36.138.109

монгол хүн бүр зоосны нүхээр бага хар аль болох сайн сайхныг бод эрх мэдэл албан тушаал эд хѳрѳнгийг уландаа гишгэ.оюун ухаан саруул ухааныг шүт мѳн чанараа болго ийм болоход монгол удахгүй сэргэнээ .энэ их талцал үйсгэл хуваагдалаа зогсоо олон толгой хэзээч сайн зүйлд хүргэхгүй манай монголчууд бичиг үсэг тайлагдсан гэгээрсэн ард түмэн шүү дээ үүнийг зѳв зүйлд зѳв зар .хэрэв болохгүй аваас харсаар байж улсаа мѳхѳѳлтэй биш бяц атгажл нэг мѳр болгохоос ѳѳр арга үлдэхгүй байхдаа харамсалтай нь

Avatar

uur hilen 2019-04-09 66.181.161.96

ter udur hol bna daa yaduu setgelgeetei ,hooson tolgoi bolovsrolgui ard tumen bolson bna

Avatar

Баяр 2019-04-09 66.181.161.50

Сайн байна уу монгол улсын төлөө зүтгэх өндөр зорилго бүхий ухамсартай холбогдон үүсэх харилцааг зохицуулах хууль зүйн шалтгаан нь Үндсэн хуульд тусгалаа олсон эрс шинэчлэл хийх заагт тулж үйл ажиллагаа алгуур боловч урагшилж байна! Сайн цаг одоохон ирнэ. Хулгана жилд колончлолын сонирхол бодлогод өртөхөөс урьдчилан сэргийлж чадна гэж үзэж байна!

Avatar

СҮҮЛИЙН ӨГҮҮЛБЭР 2019-04-09 202.126.88.36

боловсролоо дээшлүүлж байж хөгжинө гэсэн санаатай санал нэг байна, энэ үзэл нийтээр хэр хурдан түгнэ, тэр хэмжээгээр бид хурдан сэргэнэ

Avatar

Зочин 2019-04-09 202.126.88.172

Сэргэн мандахын тулд төрийн зөв хатуу хууль гаргах хэрэгтэй. Түүнийг шинээр гарч ирсэн, гурван үеийг төлөөлсөн улс төрийн шинэ хүчин гаргана. Малын сүрэг ч гэсэн эзэнтэй байж чонын сүргээс хамгаалагдана. Монголын онцлогт тохирсон хуулиар бид амьдрах ёстой. Хэтэрхий задгай тавьсан. Одоо хумих цаг болсон. Тэхдээ орчин үеэсээ хоцорч болохгүй. Олон улсаас тусгаарлагдаж болохгүй. Саналаа нэмэрлэлээ.

Avatar

zochin 2019-04-09 202.179.25.103

HUDLAA ULSTUR HIIHEE BOLI. ARHIVAAS HITADAD UGSUN BARIMTAA BUCAA.ARHIVIIN GAZRIIG HEN ZARAV

Avatar

kasak 2019-04-09 202.179.25.103

ENE HUN ULS TUR HIIHEER SHIIDEJ DEE. ENE BOL 21 ZUUND CHINGIS JAD, SELEM, GEH UNGURSUN SH DEE. ZALUUSIIN TOLGOIG ERGUULEED.HYTADAD GARGASAN BARIMTUUDAA YAH GEJ BAINA

Avatar

Зочин 2019-04-09 122.201.23.75

Бүх юм өөрийн гэсэн цаг хугацаандаа болдог. Цаг хугацааны цикл үечлэлүүдийг богино дунд урт хугацааны гэж ангилдаг. Үүний урт хугацааны тухай ярьж байгаа гэдгийг зарим хүмүүс ойлгоосой. Хүний нэг насны бус олон үеэр амьдарч ирсэн бодит байдлаас дүгнэн шинжилсэн гаргалгаа гэдгийг оюун тархиндаа суулгаад авчих. Уран сайхны кинон дээр гардаг шиг алга урвуулаад цаг хагасийн дотор үр дүн нь харагдахыг хүсч байгаа бол бид томчуудын тоглоом хэвээрээ л байна гэсэн үг юм шүү дээ.

Avatar

Зочин 2019-04-09 103.10.23.150

Монголчлууд сэрчихээд байна.сэрсэн монголоос цаад эрлийзүүд чинь айж үхэхийнхээ даваан дээр амь нь тэмцэж байна.одоо аягүй бол хорлон сүйтгэх ажиллагаа явуулчих гээд л гүйлдэж байгаа шүү.

Avatar

Arheologich 2019-04-09 202.21.108.252

Jonhuugiin PR bagiin neg gishuun shdee.

Avatar

зочин 2019-04-09 64.119.18.44

Хөрш хоёр улсын хооронд хэрүүлийн шинжтэй юм битгий ярь энэ чинь бидэнд тус биш ус болно Монгол улс хөгжих хэрэгтэй дагаад нийгэм сэргэнээ Өндөр хөгжилтэй оронууд ядуу байх үедээ иймэрхүү л байсан гэдэг

Avatar

Зочин 2019-04-09 66.181.176.134

Худлаа ингэж оорсдийгоо хуурч болохгуй. Энэ угийг 1990 он, 2000 он, 2010 хэлж л байсан,худлаа л байсан. Бур нэг том хулгайч 3000 чингис гэж гошгируулж байгаад суйрэл руугээ явж байгаа ард тумнийхээ онготой оодтой болгоныг хулгайлж авсан юм.

Avatar

Зочин 2019-04-09 202.126.89.115

Шал хятад царайлсан нѳхѳр бна. Монгол сэргэж байгаа биш Хятадад залгиулж бна. Хятад хүний хувьд бол ч энэ нь сэргэлт л ѳайх л даа.

Avatar

Түй май 2019-04-09 122.201.24.213

Чам шээс энэ хүний хумсний хирэн чинээ чадвар байхгүй дээ. Монголын сэргэлт гэхээр уурлаж байгаа болохоор чи л хятад янханы хүүхэд байх. Ээжээсээ асуугаарай.

Avatar

Зочин 2019-04-09 66.181.176.134

Сэтгэцийн овчтой н**ш

Avatar

K 2019-04-09 202.126.89.237

Ene huniu medleg bolovsrliin hajuud chu bol hen ch bidh. Tuuhee meddeg hun ene huniu helsniug oilgono. Yafaj uuriiguu hen gdgee medchuh

Avatar

Зочин 2019-04-09 202.55.188.40

Үнэхээр монголчууд минь сэрж сэхэх үе ирж байгаа гэдэгт итгэж бна.Бүгд л хүн муулахаа больж зөв үг хэлдэг болох нь чухал.Хувиа бодохоо хаяж бусдыг боддог хайрладаг нэг үгээр хэлвэл 8 шарга морьний утга учрыг ойлгодог болчихвол ….

Avatar

Зочин 2019-04-09 202.126.89.115

Харваажахр хятад л хүн бна даг. Бичсэн зүйлийг нь хүлээн зѳвшѳѳрч чадахгүй

юм бна. . Шал худлаа.

Avatar

mongol 2019-04-09 202.21.118.138

chi jinhen hujaa bna mongol sergej bnaa 90 ond davsnaas oor iumgui unah mashintai bolno gej zuudlee ch ugui yavsan ulsuud odoo yadarj bna gej omnohoo martaad hutcaj bna odoo osoj bgaa huuhduud ireeduid shal oor ium harj amidardag bolndoo

Avatar

Баясгалан 2019-04-09 66.181.186.107

Аугаа хүмүүс аугаа юмыг л олж харж, ярьдаг юм байна даа.

Avatar

Зочин 2019-04-09 202.9.44.212

Яа аяа. Ойрхон бодолтнуудын хов жив биш зарим сор болсон судлаач ухаант мэргэдийнхээ үгийг унших сонсох ямар сайхан юм бэ. Сэтгэл сэргээд явчилаа. Нээрэн л хуулийнхны цалинг нэмсэнээс "цэцэрлэг, бага ангийн" багшийн цалинг 4 -5 сая болгоход шилдгүүд нь багш болж сайн монгол хүн өсөж бойжиж бидний хойч ирээдүй үр хүүхдэдээ санаа зовох юмгүй тэд улс орныг маань авч явж хөгжүүлэх болохоор төсвийн мөнгө идэж уухгүй гэмт хэрэг зөрчил гарахгүй "хууль, хүчнийхний" зардал төсөв цалин хэмнэгдээд болж бай

Avatar

Tuuhch 2019-04-09 202.126.89.222

Zaaaassss uhsen hoinoo hedn jil sergedgiin. Ulher zohioson iim lalruudiig yah ve. Anh orilj ehelsnees chini joish torson huhed odo huhedte bolood 10 jil boljiino. 30 n jil bol ergu mini mongol hunii nasnii hyzgarar 50% ni duuschaad bna. Iimerhu hooson tarhi ugaagchidiig ustgah hergte bna

Avatar

Зочин 2019-04-09 202.9.44.212

Ганц насандаа чи амьдахаа бүү бод.сайхан цагийг ззэх нас чинь хүрэхгүй. Удам чинь үзэг.

Avatar

ggg 2019-04-09 212.139.84.219

Сүүлийн үеийн түүхчдийн судалгаа их мундаг, сонирхолтой болсон юм шиг байна лээ. Youtube-ээр дүүрэн ярилцлагууд. Сонссоор байгаад өөрийн эрхгүй бид чинь ийм баялаг түүхтэй агуу хүмүүс юм байна гэх сэтгэгдэл бодитоор толгойд сууж байна. Дандаа л түүхээ ярьж суудгаа болиод, урагшаа харж юм бүтээж бодитой амьдрая гэж би байнга хэлдэг. Энэ бол учир дутагдалтай байж. Гэхдээ л, түүхээ ч уншина, сонсоно, мөн урдах ажлаа ч сайн хийж явах ёстой юм л даа.

Avatar

зочин 2019-04-09 202.179.24.197

Бүдэрч унасан мөрөө сайн харсан судалгаануудыг аль болох олон тийтлэх хэрэгтэй байна даа.

Avatar

Иргэн 2019-04-09 122.201.21.134

УИХ- д нэр джвшигчдээс монголын тvvхийн шалгалт авах, архиваас 5 veийнх нь судалгааг гаргаж авч сонголт хийх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-04-09 66.181.185.17

монгол хүн морь хоёрт ташуур хэрэгтэй гэж эртний үг бий. Ардчилал буюу дураар авирлах нь монголчуудад мөхөл сүйрлийг л авчирна. Тийм учраас чангахан гараар баривал монгол хүн номондоо орж номхорч монгол улс хөгжин дэвжинэ!

Avatar

Иргэн 2019-04-09 150.129.143.71

ЭНД СӨРӨГ СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ЗАРИМ НӨХДӨД ЗӨВЛӨХӨД:
ТҮҮХ СОЁЛОО МУУЛАХ НЬ ЧИ ӨӨРИЙГӨӨ Л ГУТААЖ БУЙ ХЭРЭГ. "ТҮҮХЭЭ МЭДЭХГҮЙ ХҮН ОЙД ТӨӨРСӨН САРМАГЧИН ЛУГАА АДИЛ" ГЭЖ ҮГ БИЙ. ОНЦЛОГ НЬ САРМАГЧИН ОЙД ТӨӨРДӨГГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ ОЙ ГЭДЭГ ЧИНЬ ТЭДНИЙ ГЭР НЬ …. ТЭГЭХЭЭР ТА НАР САРМАГЧИНГИЙН ӨМНӨХ ТӨРӨЛ БАЙДАГ БОЛ ӨӨРСДИЙГӨӨ ТЭНД БАЙНА ГЭЖ ОЙЛГООРОЙ……

Avatar

Зочин 2019-04-09 66.181.177.30

Монголын тvvхийг ингэж судалж, ийм сайхан ярьчихсан тvvхч байгаа юмуу?. Мэргэжилдээ эзэн болно гэж энийг хэлдэг юм. Мундаг тvvхч. Битгий атаархацгаа, эх тvvхээ мэдэж авч байгаадаа баярлацгаа! Амжилт хvсье.

Avatar

ЗОЧИН 2019-04-09 59.153.87.53

МАНЖИЙН ҮЕИЙН АРХИВЫН БҮХ МАТЕРИАЛИЙГ ХЯТАДУУДАД АРХИВЫН ХАМТИЙН АЖИЛЛАГАА НЭРЭЭР ӨГЧИХСӨН НЬ БУРУУ ШҮҮ ДЭЭ.АРХИВЫН БАРИЛГИЙГ ЯАГААД ХОТИЙН ЗАХ РУУ НҮҮЛГЭЧИХЭВ ЭЭ?

Avatar

zochin 2019-04-09 202.179.25.103

DEER ARDIIN NAM GEJ BAIGUULAAD …. DARAA INU ENHBAYART ZARCHISAN

Avatar

Зочин 2019-04-09 122.201.22.212

Энэ хүн өөрөө юу бүтээчихээд том том ярина вэ!

Avatar

Монгол 2019-04-09 202.21.124.20

Чи уншдаггүй болхоор нэг биш нэлээн хэдэн алхам атаархлын харанхуйд ард нь яваа юм

Avatar

Зочин 2019-04-09 122.201.22.212

Удахгүй босно сэргэнэ гэдэг чинь үлгэр домог болсоор олоон жилийг үдэж байна. Улиг болсон ийм юм битгий бурж бай! Олон хүн эрүүл мэндээр хохирч ядуу хоосны туйлд хүрчихээд байна! Чи өөрөө болоод байдаг байж болно! Нийгмийн тогтолцоог маш хурдан хохирол багатай өөрчилөх хэрэгтэй! Чам шиг хуурамч цолтонгууд олширсон учираас улс дампуурч байна даа!

Avatar

Зочин 2019-04-09 59.153.87.28

Яана даа чамайг !!! Яг өөр шиг чинь үлбэгэр, сул дорой, оюуны дархлаагүй, алсын хараагүй хүмүүс олон байгаа болохоор нийгэм нь олигтой сэргэж өгөхгүй байнаа гээд биччихсэн байна. Жаахан алсын хараатай байж хойч үеэ зөв хүн болгож хүмүүжүүлж чадвал Монгол улс маш хурдан сэргэн мандаж чаднаа гээд биччихсэн байнаа. Жаахан сэтгэлгээгээ өөрчлөөд сэтгэлийн хаттай байж хойч үедээ зөв үлгэр дуурайлал, хүмүүжил өгөх хэрэгтэй байна шүү дээ.

Avatar

зочин 2019-04-09 66.181.186.108

Монголчууд бидэнд ердѳѳ л захиргаадалт хэрэгтэй. ѳѳр юүү ч хэрэггүй захиргаадаж чадвал юүүг ч бүтээнэ Дороо л бар болно.

Avatar

боловсролгүй бол 2019-04-09 202.126.88.36

эрх чөлөөгөө мэдэрсэн боловсролтой иргэд хэр олон болно тэр хэмжээгээр улс хурдан хөгжинө, энэ санааг одоо путин хүртэл номлож байхад Та захиргаадалт яриад сууж байх юм, Тань шиг бодолтой хүмүүс хэр хурдан цөөрнө тэр хэмжээгээр бид сэргэнэ

Avatar

Зочин 2019-04-09 66.181.164.214

ТҮҮХЧ ТА ЭНЭ САЙТАД, ЭНЭ САЙТЫН СУРВАЛЖЛАГЧ НАРТ ЯРИЛЦЛАГА ӨГСӨН ЧИНЬ ИХ БУРУУ ЗҮЙЛ БОЛЖЭЭ. ЯМАР Ч ЯРИА ХӨӨРӨӨГ ЗҮГЭЭР Л ШУУД УЛС ТӨРРҮҮ ЧИРЖ ОРУУЛААД Л ХЭРҮҮЛ ХИЙЖ ЭХЭЛДЭГ ЖИНХЭНЭ ЭБИ-ГИЙН ТРОЛЛУУДААР ДҮҮРЭН ГАЗАР ЮМ.

Avatar

mn 2019-04-09 202.131.243.186

бүх юмны эхлэл бол боловсрол. өнөөдөр боловсролын салбарт айлын дагавар хүүхэд шиг хандаж байгаа нь эмгэнэл. өнөөдрийн дэнжигнэсэн удаан ч гэсэн тогтоод байгаа нь нөгөө муулаад ад үзээд байдаг соц үеийн боловсролын үр үндэс байгаад, энэ цаг үед ажиллаж амьдарч байгаад оршиж байгаа л болов уу. 20,30,40 жилийн дараа магадгүй 10 жилийн дараа юу болохыг таахаас ч айж байна. системтэй бодлого алсын хараа л улсыг хөгжүүлнэ.

Avatar

Зочин 2019-04-09 172.58.137.252

Saihan heljee thanks

Avatar

Зочин 2019-04-09 172.58.137.252

Saihan heljee thanks

Avatar

Зочин 2019-04-09 172.58.137.252

Saihan heljee thanks

Avatar

Мядаг 2019-04-09 182.160.32.150

Энд ганцхан зүйлтэй санал нийлэхгүй байна. Эцэг эх бол хүүхдийн анхны багш. Гэр орондоо буюу хэвлийд байхаасаа 01 наснаас-06 нас хүртэл хүмүүжлийнхээ суурийг хүүхэд олж авдаг. Эцэг эхчүүдийн тархийг боловсруулах хэрэгтэй. Тэд хүүхдэдээ заах биш удирдан чиглүүлдэг болох хэрэгтэй. Бүхнийг сургууль цэцэрлэгт даатгаж болохгүй
.

Avatar

Түүхчийн зөв 2019-04-09 66.181.165.232

Эцэг эхийн үр хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг мэдээж чухал. Тэдэнд зориулсан сургалт явуулж бололгүй л яахав.Харин энд бол түүхч маань боловсролын системийн талаархи санаа бодлоо тов тодорхой илэрхийлсэн байна. Зөв л дөө. Суурь нь сайн тавигдсан аливаа ажил амжилтанд хүрдэг. Багын боловсролоос маш их зүйл шалтгаалдаг гэдэг шүү.

Avatar

Зочин 2019-04-09 80.180.45.75

Атаархуулж чадаж байна гэдэг бол мундаг байна л гэсэн үг л дээ. Авах хүнд бол сургамжтай, зөв л зүйл хэлсэн байна. Эзэнт гүрний үед Монголчууд технологи, зохион байгуулалтаас гадна хувь хүний хөгжил, төлөвшил, ёс зүйн хувьд бусад улс үндэстнүүдийг дагуулахаар мундаг байсан тул агуу үйл хэргийг бүтээсэн. Гэтэл одоо хувь хүний хөгжлийн түвшин ялангуяа сэтгэлгээний хувьд нэн ядмаг, өчүүхэн байна. Хөгжил гэдэг бол мөнгө, санхүү биш хүний хөгжил гэдгийг одоо ойлгох болсон цагт хөгжинө

Avatar

Б.Цэрэндондог. 2019-04-09 202.9.42.35

Өлзийбаатартаа их баярлалаа. Баяр хүргэж,амжилт хүсье.Сайхан ярилцлага байна.Чиний юмнуудаас жаал зугаа харж,зарим юмны зүг чигийг ч олж авдаг даа. Ойрноос очиж нэг уулзана,үзүүлж зөвлөлгөө авмаар ч юм бий. Тэнхим дээрээ чамайг нэг хүлээж авъя гэж ярилцахаас цаашгүй болчихоод байх шиг. Тэнхим маань сайхан мэдлэгтэй шинэ залуу багш нараас бүрдсэн байна лээ.Би хааяа очдог л юм.Цуг ажиллаж байсан дүүтэйгээ нэг сайхан хуучлахсан.

Avatar

МГЛ 2019-04-09 202.179.27.183

Ямарч хүнд ойлгогдохоор товч тодорхой ярьдаг эрдэмтэн бна. Бас одоогийн монголчууддаа өвлөн авах хэсгийг тодотгосон дүгнэлттэй сургаальтай ярилцлага болжээ
Олон залууст энэ лeкцээ уншиж өгөөсэй..
Танд амжилт эрүүл энхийг хүсье.

Avatar

Зочин 2019-04-09 66.181.176.169

Ямарч байсан түүхээ сайн судалж мэддэг хүн бна лээ Монголоо өөдрөг сэтгэлээр харж цаг үёийн хэцүү ороо бусгаа үёийг давж сэргэнэ босно гэж байгаөд талархаж бна

Avatar

зочин 2019-04-09 122.201.24.136

Нөгөө сэргэлт нь монгол яллаа юу. Чингис нь Тулга юмуу. Хүүхдийн тоо цөөрөхөөр хулгайч бэлдэхгүй гэдэг чинь харин юу л болдоо. Одооны төрийн дээр байгаа хулгайч нарыг чинь бага сургуульд байхад нэг ангийн хүүхдийн тоо 20 гаранхан байсан багшийн цалин ч амьдралд нь болоод л байдаг байсан. Гэтэл тэд чинь яаж хулгайлах вэ яаж хуурах вэ яаж дээрэмдэх вэ гэдгийг маш сайн сурч одоо цүнх баригч дүү нартаа зааж явна. Хүмүүсийн боломжийг хулгайлж тэндэр ждү гээр хөлжиж эрх мэдлээ ашиглан хүүхдээ зээлийн

Avatar

Зочин 2019-04-09 66.181.164.214

ХҮҮШ ЭЭ МОНГОЛ ЯЛАХ ЮУ НЬ ЧАМД ТЙИМ ДООГТОЙ САНАГДАНА ВЭ, ЧИ МОНГОЛ ХҮН БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2019-04-09 202.170.67.221

шхаб д монголыг элсэх ёстой гэж ярьдаг түүхч дээ. Архивын баахан материал хятадуудад хуулбарлуулсан ёс зүйгүй хүн

Avatar

Зочин 2019-04-09 202.126.89.115

х***а шиг л царайтай хүн бна даг.

Avatar

Зочин 2019-04-09 64.119.17.49

Өө тийм үү мандлаа юу

Avatar

2021 оны Монголын Ерөнхийлөгч 2019-04-09 103.10.21.44

2021 Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагын Хүрэлсүх. Намтайгаа алалцсан ардчилсан намаас Х.Баттулга эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж зүтгэх нь зөв. Үр дүнг нь У. Хүрэлсүх эдлэх болно. Хүрэлсүхэд нам нь байна, хүрээлэл нь байна. Эсрэг намын тэнэг Х. Баттулгын бут цохиноо харж байгаарай.

Avatar

2012 оны Монголын Ерөнхийлөгч 2019-04-09 103.10.21.44

2021 Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагын Хүрэлсүх. Намтайгаа алалцсан ардчилсан намаас Х.Баттулга эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж зүтгэх нь зөв. Үр дүнг нь У. Хүрэлсүх эдлэх болно. Хүрэлсүхэд нам нь байна, хүрээлэл нь байна. Эсрэг намын тэнэг Х. Баттулгын бут цохиноо харж байгаарай.

Avatar

Зочин 2019-04-09 202.55.188.40

5-6 сая. Хн. Яг л 3сая инээдийн онигоо шиг л сонсогдож байна. Одоо тэгээд Оюутолгойгоо зогсоочихно. 100 жилийн дараа юу?

Avatar

Зочин 2019-04-09 103.26.193.155

Гамингийн суртал ухуулагч л байна.

Avatar

ХАЛХ ЗАЙРАН 2019-04-09 103.240.241.110

МОНГОЛД ХУЛГАЙ БАЙГААГҮЙ ДӨРВӨДҮҮД 90ОНООС ХОЙШ УВСААС БУСАД АЙМГУУДРУУ ДҮРВЭЖ ОЧООД ХУЛГАЙН ХИЧЭЭЛ ЗААСАН , ДӨРВӨД ХҮНИЙ ЯС НЬ ХУЛГАЙЧ ГЕНИ БАЙДАГ НҮД НОГООН ШӨНӨ САЙН ХАРДАГ БУГУЙЛАНД САЙН, УЛС ТӨРД ОРСОН ДӨРВӨДҮҮД АЙМААР ХУЛГАЙЧ

Avatar

Зочин 2019-04-09 103.26.193.155

Тев аймгийн уяач данжаад уу?

Avatar

ХАЛХ ЗАЙРАН 2019-04-09 103.240.241.110

МОНГОЛД ХУЛГАЙ БАЙГААГҮЙ ДӨРВӨДҮҮД 90ОНООС ХОЙШ УВСААС БУСАД АЙМГУУДРУУ ДҮРВЭЖ ОЧООД ХУЛГАЙН ХИЧЭЭЛ ЗААСАН , ДӨРВӨД ХҮНИЙ ЯС НЬ ХУЛГАЙЧ ГЕНИ БАЙДАГ НҮД НОГООН ШӨНӨ САЙН ХАРДАГ БУГУЙЛАНД САЙН, УЛС ТӨРД ОРСОН ДӨРВӨДҮҮД АЙМААР ХУЛГАЙЧ

Avatar

utaa!!! 2019-04-09 66.181.184.112

Utaag arilgah arga shiidel oloh uraldaan zarlah heregtei! Hort Utaa hunii uhaan oi sanamjind muu tul Mongoliig hugjliin berhsheeltei uls bolgoh ersdeltei!!!

Avatar

Зочин 2019-04-09 185.178.48.102

Хичнээн их шүтлэээдээ Тэгэхэд зүгээр Эргүү Монгол ялна гар байсан байна лээ, нийгэм боловсролоор хөгжинө гэдгийг огт мэддэггүй, туйлын эргүү түүхч

Avatar

5 jild 2019-04-09 66.181.184.112

5 jild 30 saya huniig yaduurlaas gargasan jishee baidg. Mongoliin 3 saya huniig 5 jild yaduurlaas gargaj bolno doo!!!

Avatar

Буруу Цолмон 2019-04-09 103.10.23.116

Өнөөдөр Монгол хүнийг Ардчилын нэр барсан гадаадын шунхай луйварчин нарын гар хөл болсон Нам нэрээр нам нэгдэж сэм хуйвалдсан хулгайч луйварчин нар Монголын төрийн толгойд зайдлаж Хулгай луйвар хийж хуулийг гууль болгож мөнгө эрх мэдлийг дээдлэн нийгэмийн сэтгэлгээг бохирдуулаж Монгол хүний мөн чанарыг устгаж байна Ард түмэн одоо энэ хулгайч луйварчин а******н эрх мэдэлтэн нарыг Монгол төрөөс зайлуулаж хөрөнгийг нь хурааж насаар нь шоронд суулах цаг
болсон

Avatar

Togtvortoi hugjliin TOM bodlogo! 2019-04-09 66.181.184.112

Togtvortoi hugjliin bodlogotoi boloh heregtei.!!!

Avatar

SAIN zasaglal! 2019-04-09 66.181.184.112

SAIN zasaglaltai bol Mongol 5 jild hugjild hurne.

Avatar

AYA 2019-04-09 66.181.184.112

Agaariin bohirdol utaand umbuulsan Mongol hunii uhaan oi sanamj muudsan baigaa tul TOM bodlogoor hugjuuleh heregtei. 3 sayahan huniig saihan amidruulj bolno doo, Hugjil ni denduu udaan bna.

Avatar

Зочин 2019-04-09 202.9.43.105

Бага ангийн багш нарын тухай санал нийлж байнаа … Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаас гэдэг дээ.

Avatar

Манлай 2019-04-09 64.119.16.57

Монголын түүхийг том дэвсгэр дээр харж хэлжээ. Хүмүшст санаа сэдэл ухахрал агсөн сайхан яриа байна. Атаархагч яасан ч олонтой вм. Гэхдээ энэ бол сайн яваагийн шинж шүү. Амжилт хүсэе танд.

Avatar

K 2019-04-09 64.119.26.78

Yasan duusdaggyi serel be?

Avatar

Gad 2019-04-09 64.119.26.78

Ene khyn j****a Boldiin avdag Temdegiig avakhaaraa ooriigoo Lag need bodchikh yum. Jenkogiin Gebbels yum bizdee, manaikh sergetlee dakhiad 100 jil! Deereesee dooshoo bygd uls Ard tymniikher sang khulgailj bayjij bna, ter mongoor no khyykhed ni ynetei surguulid ichikhgyi surch bna,,,,,? Aaviinkh ni tsalin 800k gedgiig medseer bgad 20 sayiin surguulid surna gdg bagasa khulgaich bolokhiin damjaa! Khulgailj deermiin niigem sergene gej you l bol?

Avatar

Зочин 2019-04-09 66.181.186.107

үнэн дүгэнэсэн байна шүү амжилт

Avatar

Зочин 2019-04-09 150.129.140.92

Оросын 19-р зууны тооь бичигт монголчуудыг залхуу баохи гэж бичсэн байдаг тэр чигээрээ бөөс хуурсандаа баригдсан усанд орохыг мэдэхгүй, саван гэж болохыг мэдэхгүй гэтэл бид өвөг дээдсээ муулахйгүйг хичээж худлаа ш*** юм.

Avatar

Зочин 2019-04-09 150.129.140.92

Яасан дуусдаггүй сэргэлийн үе вэ.

Avatar

а 2019-04-09 62.232.167.210

Түүхээ бид хангалттай удаан ярьлаа. Мэдээж сайхан. Монголын түүхийн олон үеүүдийн талаар дэлгэрэнгүй сайхан мэдэж авцгаах тусам омог бардам, өөрсөддөө итгэлтэй болж байна. Түүх ярих докторууд бүгд хангалттай сайн ярьж, үүргээ гүйцэтгэж байна. Харин, урагшаа хардаг, тэмүүлдэг, ярьдаг нь, гол нь бүтээж хийдэг нь хэр олон байна аа. Муу нэртэйгээрээ ганцхан Молор-эрдэнэ доктор л хүмүүсийн хор шарыг хөдөлгөн байж мэдрүүлэх марзан тактиктай яриагаа л ярьж байгаа харагдах юм.

Avatar

Зочин 2019-04-09 202.131.245.243

Монголчууд сэргэлтийг туулж байна, удахгүй босно гэж 30 жил худлаа шаалаа даа, та нар муусайн ардчилсан яргачингууд.

Avatar

Ганбаатар 2019-04-09 64.119.16.57

Сайхан ярилцлага болжээ. Таныг маш их хүндэтгэдэг. Таны ачаар олон залуучууд түүхээ мэддэг болж байна, нийгмийг сэрээсэн эрдэмтэн дээ. Танд амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-04-09 202.131.245.243

Гоминданы хятдуудын зохиож өгсөн түүх л дээ.

Avatar

Зочин 2019-04-09 103.26.195.22

Ene bur shees ni goojloo l doo

Avatar

Зочин 2019-04-09 64.119.16.57

Сайхан ярилцлага болжээ. Таны ачаар олон хүмүүс, залуу үе түүхээ мэддэг болж байна. Та бол нийгмийн манлайлал болсон эрдэмтэн, нийгмийг сэрээж байгаа дуу хоолой, бахархаж байна. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-04-09 185.220.101.46

МАКийн дээрэмчдээс Цагаан суваргаа буцааж авах эсвэл үнэлж улсдаа хэдэн тэрбум долларын төлбөр буцааж авъя. Геологич Хурц гуай улсын хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн орд улс 100 хувь эзэмшинэ гэж нэвтрүүлэгтээ ярьж байлаа. Гэтэл хулгайч Нямтайшир захиалгат нэвтрүүлгээрээ ичихгүй МАК илрүүлсэн гээд ярьж байгаа нь ард түмнийг хэтэрхий басамжилсан хэрэг

Avatar

Зочин 2019-04-09 64.119.16.57

Дорж гуай та жаахан юм унш, нvдээ нээ! Хvний сайхан хэлж егч байгаа юмыг сайн ойлгож бод. Сайхан ярилцлага байна.

Avatar

Зочин 2019-04-09 64.119.16.57

Ямар атаархуу хvмvvc bэ! Vхлээ юу?

Avatar

Дорж 2019-04-09 66.181.183.167

Энэ нөхөр түүхч юм уу бөө юм уу. Жинхэнэ оркийн хаан болох мөрөөдөлтэй тэнэг гар.

Avatar

Зочин 2019-04-09 202.9.42.160

SAIXAN SETGEGDEL BOLJEE

Avatar

Үнэн гэнэн материалист юм аа 2019-04-09 43.242.243.52

Энэ хүмүүс, тэр тусмаа Өлзий баатар мэтийн эрдэмтэн нэр зүүсэн хүмүүс үнэн гэнэн юмаа. Хүслээ л гүйцэлдүүлэх юм ярих юм. Объектив авч үзвэл мөд сэхэхгүй. Рулгхй хэтэрхий гүн газар авсан шүү дээ Африкийн ардчиллын араас орсон.

Avatar

zochin 2019-04-09 202.179.24.155

baga angiin ,bas tsecherlegiin bagsch nariin tsaling olon say togrog bolgoch estoi,tegvel ireedui choich ue maan zov setgelgeegeer osoj chumuujne, ene docteriin yrilchlaga taalagdlaa ,tand amjilt chuseei

Avatar

m domu szl 2019-04-09 202.126.88.34

unnry p

Avatar

ok 2019-04-09 64.119.24.68

их хаан , 13 дугаар зууны түүх ярихаар л дургуйцээд муулаад байдаг хүмүүс бол хятадууд, оросууд, казахын эрлийзүүд л байгаа, эсвэл ямар нэгэн шашны итгэгчид л байгаа, монголчуудыг өөрсдийнхөө итгэл үнэмшилд ороход нь ганц нь гайтай Чингис нь саад болоод бүүр бажиг авч байгаан, монголчууд их хаанаа шүтээд л ирэхээрээ ерөөсөө өөдлөөд дэвшээд, аймаар дэлхийд хүчирхэгдэхгүй болоод ирээд эхэлж байгаан, нэг худлаа онгирсон чингис гэж ярисан хүмүүсыг хэлээгүй байна шүү, их хаан бол бидний шүтээн.

Avatar

Зочин 2019-04-09 180.149.65.2

БАЯРЛАЛАА их сайхан яриа болжээ та лекцээ олон дахин тавиарай

Avatar

Зочин 2019-04-09 43.242.242.147

Цол дагаж бяр гэлээ гэгчээр нэг тэмдэгтэй болчихоороо өөрийгөө бүхнийг айлдагч гээд бодчих юм

Avatar

иргэн 2019-04-09 49.0.212.2

Монгол хүний үнэлэмж чухал асуудал баярлав, мэдэхгүйгээ мэдэхгүй улс олон юм даа, гэхдээ үхэр тэргээр туулай гүйцдэг гэдэг дээ …

Avatar

зочин 2019-04-09 64.119.21.246

Бас нэг с** гараад ирлээ. Түрүүчийн с** яасан бэ? тэнгэр лүү нум сум харваад хятад улсаас бүрэн хамгаалттай болсон гээд байсан. Тэр сдатай нийлүүлчмээр гар үү гүй юу.

Avatar

Зочин 2019-04-09 178.194.37.178

Haltmaagiin surtal uhuulagch bas neg 13-r zuun yarisan debile

Avatar

зочин 2019-04-09 122.201.21.217

Монголчууд байгал цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг нь бие сэтгэлгээний ядуурал руу түлхэж байдаг байхгүй юу. Амьдрал ахуй ёс суртахуун сайтай ард түмэн хаана байна тэнд байгал цаг уур нь таатай байдаг шүү дээ.
Гэхдээ яахав монголчууд бусдаас 2 дахин их ажиллаад байвал амжилтад хүрнээ Тэд өдөрт 8 цаг бид 16 цаг ажиллаад байвал нэг их удахгүй үр дүн нь харагдана. 16 цагаар ажилладаг хүмүүс улам бүр олширч байгаа шүү.

Сайхан ярилцлага болсон байна.

Avatar

Зочин 2019-04-09 139.5.216.158

Хүйтэн норвеги финланд канад бн шүү

Avatar

Б. Оюунбилэг м 2019-04-09 112.72.11.102

Маш сайхан санагдлаа. Иы хүмүүсийн ярилцлага олон тавьж баймаар байна

Avatar

ЗОЧИН 2019-04-09 202.131.233.190

МУНДАГ ХҮН, САЙХАН ЛЕКЦ БНА, ӨНӨӨДӨР ТӨР ТОЛГОЙЛЖ БУЙ 3-ын, МӨН УИХ-ын ГИШҮҮД ГЭХ ХӨЛДҮҮ ТОЛГОЙНУУДЫГ ГЭСГЭЭЖ, УХААН СУУЛГАЖ УРГУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ БОЛОВСРОЛ, МЭДЛЭГТЭЙ МУНДАГ УХААНТАЙ МОНГОЛ ХҮН, ДЭМЖИЖ БНА, АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Teneg tugtsug 2019-04-09 202.9.43.170

Ene neg shaampar uvgun bnaa. Zunuj uhsen har tolgoi. Jenko-iin ulaan hamgaalagch

Avatar

Gan 2019-04-09 202.21.118.6

Mash saihan yuariltlaga bna Sain tsag udahgui irne ee mongold

Avatar

Зочин 2019-04-09 202.131.245.243

Хэтэрхий их улс төржсөн "түүхч". Тайваниас даалгавартай хятад чиг баримжаатай суртал ухуулагч.

Avatar

Зочин 2019-04-09 173.66.16.120

Ulziibaatariig muulaad baigaa hvmvvs bol sotsializmiig muruudugchid

Avatar

Irgen 2019-04-09 66.181.181.32

Bidnii hugjihgui bgaa shaltgaan door bgaa commentudaas haragdaj bn.bie bienee uguisgedeg.huleen zuvshuurch chaddaggui.heruulch.huvia hicheesen.aminchhan bodoltoi.buduuleg.

Avatar

Mongolcuud 2019-04-09 202.21.116.78

Mundag sain yariltslaga boljee

Avatar

mongol 2019-04-09 150.129.141.94

ulziibaatar guag demjij bn mundag hun

Avatar

Зочин 2019-04-09 66.181.161.116

Одоогоос 50-60 жил 100 жилийн өмнөх хөдөөгийн хүмүүсийн сэтгэлгээ хүн чанар шал өөр байсан. Энэ зуунд хүн амын ихэнх нь суурьшмал амьдралд шилжиж байна. Суурьшмал амьдрал, хөрөнгөжих үзэл хоёр л хүнийг их өөрчилж байна даа. Хүрээнийхний булайг тоочвол далай далай гэж байсан хүмүүс одоо хүрээнийх болцгоосон. Сайн цаг мөдхөн ирнэ. Хүнээ хөгжүүлэх замаар л хүрнэ.

Avatar

Зочин 2019-04-09 66.181.182.129

Хөөрхий Монголын түүхийн олон жилийн бичлэгийг сармист амаараа ярьсан болж амьдарч яваа хямдхан гар. Урд чигийн сэтгэл нь байн байн босож өмнөх үеийн өвгөн луухаануудаа үе үе магтан байдаг нь ил шүү дээ. Дотор хүний дотор санаа

Avatar

onom 2019-04-09 202.70.34.27

яагаад ийм эвэр хошуутай юм бол. өөрийн бичсэн ганц нэг юм байвал хаяг аддрес үлдээгээч орж үзье. Хир сайхан юм хийдэг хүн юм бол. байхгүй бол зүгээр дуугай далдраарай.

Avatar

zochin 2019-04-09 150.129.141.94

harin uur shig chini ataarhagchid l jinhneesee juuhaanuud daa

Avatar

Зочин 2019-04-09 202.131.245.243

Ялангуяа 20-р зууны Монголын түүхийг гоминданы болон урд зүгийн эздийнхээ таалалд нийцүүлэн ярьж, бичдэг хөлсний этгээд дээ. Бас үеэ өнгөрөөсөн феодализмыг магтан дуулдаг тарваганы б**с долоогч..

Avatar

Зочин 2019-04-09 59.153.112.50

Энэ докторын үзэл бодол, баримтлалыг нэг их дэмждэгүйе

Avatar

Л. Ларьсүрэн 2019-04-09 202.9.42.141

Өөрийгөө боловсруулчихсан хүний үгийг зүгээр л сонсоод авах гээхийн ухаанаар амьдарцгаая л даа. Эцэг өвгөд "хэрүүл, хулгайн бузар" гэж сургадаг байсан нь одоо батлагдаад байна шүү дээ. Түүхч эрдэмтэн дээ баярлалаа.Амжилт хүсье!

Avatar

нүд чих 2019-04-09 59.153.114.194

Хүний ярьсныг буруу зөвөөр нь дуудаад,бас хүн доромжлоод байгаа нөхдүүд энэ хүн шиг яриад бичээд олон түмэнтэй түүнийгээ хуваалцаад залгамж үедээ өвлүүээд яваач.Бэртэгчин царайлаад их мэдэгчийн дүрээр хүн өөлөөд суух нь ямар хэрэгтэй юм бэ? Үнэхээр мэддэг судалдаг бол тэрийгээ бич,ярь түгээ.Чаддагүй бол чадаж байгаад атаархаад элдвээр хэлээд яахавдээ

Avatar

zochin 2019-04-09 202.170.68.38

urt dur gej uy heleed bnaa

Avatar

Зочин 2019-04-09 202.131.245.243

Пассионарность

Avatar

мгл 2019-04-09 202.72.245.122

Таны ярьсан хэлсэн бүхэн ухаан хайрладаг Монгол түмнээ гэсэн сэтгэлийн үзүүр байхад доор бичсэн муу коментыг бүү тоо унш Бид ялна

Avatar

Зочин 2019-04-09 66.181.170.2

Залуучууд хүүхдүүдийн сэтгэлгээ хандлагыг өөрчлөхгүй бол одоо нэг муу улс төрөөр явсан болж дарга болж мөнгө идэж их мөнгө хөрөнгөтэй болж сайхан амьдах ёстой гэсэн сэтгэхүй өөрчлөгдөхгүй байхаа, одоо дэлхийд алдартай боллоо хулгайгаар, дарга томчууд нь өөрсдөө хулгайч болохоор тэр гадаадад хулгай хийж улс орныхоо нэр хүндийг унагааж байгаа асуудал бол одоогийн төрийн томчуудад санаа зовох асуудал биш юм шиг л санагдаж байгаа байх, нэг л их дарга болж баяжих санаатай, эсвэл бусдаас бэлэн юм авах

Avatar

Зочин 2019-04-09 66.181.170.2

"Бага ангийн сургалтыг л сайжруулахаас их зүйл шалтгаална гэж боддог. Бага ангийн багш нарын цалинг 5-6 сая төгрөг болгож нэг багшид ногдох хүүхдийн тоог багасгавал “сайн монгол хүн” хүмүүжин төрөх байх. Багш нарын шалгуур ч өндөрсөнө, тэр хэрээр “жинхэнэ хүн” бэлддэг багш бага боловсролын тогтолцоонд орж ирнэ. Тэд хулгайч бэлдэхгүй. Муу монгол цөөрөхөөр цагдаа, шорон, шүүгч, прокурор цөөрнө. Тийм биз дээ." энэ нь үнэхээр үнэн зөв үг шүү, үүнийг л хэрэгжүүлж байж Монгол өөрчлөгдөнө дөө, тэгээгүй

Avatar

монгол иргэн 2019-04-09 202.131.236.170

Маш зөв ярьж байна. Хүүхдийн сургалтыг төр багаас нь анхаарч, шүүгчийн цалинг биш, бага ангийн багш нарын цалинг өндөр байлгаж, МОНГОЛ хүний үнэ цэнийн суурийг бэлдэх шаардлагатай. Тэгсэн цагт шоронжсон нийгэм үгүй болж, цагдаа, шүүх, прокурорын даварсан гаруудын тархи толгойд хууль биш, ёс зүй ноёлох болж, жинхэнэ хүний нийгэм төлөвшиж эхэлнэ.

Avatar

Зочин 2019-04-09 66.181.178.239

БУСАД ТҮҮХЧИД ЗОХИОЛЧИД ОРЧУУЛАГЧДЫН ЮМЫГ ЗҮГЭЭР Л УНШИЖ ОРХИОД Л ШАГНАЛ АВЧИХДАГ БАС ИЧИХГҮЙ УЛС ТӨРЧ БОЛЧИХ САНААТАЙ ХУВАЛЗ .

Avatar

зочин 2019-04-09 182.160.37.11

түүх хэний ч өмч биш!

Avatar

Зочин 2019-04-09 103.26.195.22

Haha chi chaddiim bol zugeer l unshaad shagnal avchaach wuaahaha

Avatar

Зочин 2019-04-09 43.242.243.12

Их бичгийн хүн Инжинаашийн “Хөх сударт”: Монгол хүний зан нь хэдүй чигч шулуун боловч сэтгэл нь атгаг хагтай, зан нь цухал, явдал нь цөлс (хянамж болгоомжгүй; цочмог түргэн), санаа нь битүү, төрх нь (аж төрөх нь) түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам; байдал нь болхи бүдүүлэг, сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй; хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зориг тамиргүй; Ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэгм

Avatar

Зочин 2019-04-09 202.70.34.70

Tuuhiig ali untsguus harah n huvi hunii uuriin tolgoiny hemjee shuu dee, eh ornoo eh tuuhee deedleh n zuin hereg ee, tuhain tuhain uedee ardyn baatruudtai, ter baatruud sain muu taltai,

Avatar

Зочин 2019-04-09 202.131.245.243

Гоминданы хятдын суртал ухуулагч Өгзөгбаатар.

Avatar

Монгол 2019-04-09 114.30.198.75

х***а гаралтай пяхлуунууд монгол хүныг жаахан сайнаар ярихаар л үстэй толгой нь өрвийх юмаа олон бна шүү х***а цустнууд батганы бааснууд

Avatar

zochin 2019-04-09 150.129.141.94

chi l uuruu gomindaanii uldegdel bh yam hiij chadahgui bj chaddag huniig haraad bitgii ataahaj bai

Avatar

Хахаха 2019-04-09 64.119.21.140

Жэнкогоос нэг шагналшуу юм авчихаад одоо Жэнкогийн бууны нохой хийж яваа хүн дээ.Гумилевийн "хар домог"-д анх "урт дурын хүн" гэж бичигдсэн юм.Гэхдээ энүүний тайлбарлаж байгаа шиг биш.Өөр утгатай.ЭНэ Өлзийбаатар болохоор Жэнкодоо тааруулж Жэнкогоо Чингиёс болгох санаатай имй юм сүүлийн үед их ярьдаг болоод байгаа.

Avatar

zochin 2019-04-09 150.129.141.94

chi estoi usan tolgoi bn daa ataarhaj uhlee yu

Avatar

Сайн 2019-04-09 180.149.96.90

Сургуулийн хаалгыг нээсэн хүн шоронгийн хаалгыг хаадаг. Олон бага сургууль байгуулж нэг багшид 20 хүүхэд ноогдохоор бодож багш нарын цалин нэмэх хэрэгтэй. Наад үүх түүх, хөх тэнгэр,Чингис, Гумилевээ орондоо л унш

Avatar

Зочин 2019-04-09 202.131.245.243

хөлдүү мах

Avatar

намсрай 2019-04-09 203.169.49.116

Чингис хаантай уулзаж байсан юм шиг худлаа түүх зохиодог хүн дээ.

Avatar

Зочин 2019-04-09 114.30.198.75

чи л өөрөө худлаа түүх зохиоцон тэрэндээ итгээд өөрийгөө чингисийн удам ухааны юм бодоод өарийгөө тоогоод явдаг байх даа тэнэг казакууд шиг өрөвдөлтэй амьтад

Avatar

Зочин 2019-04-09 202.131.245.243

Пассионар хүмүүс гэж шал өөр хүмүүсийг хэлдэг юм аа. Өгзөгбаатар битгий худлаа шаагаад байгаарай. Монголын Хиан аймгийн Боржигин овгийн толгойлогч Есүхэйн өнчирч хоцорсон хүү Төмөржин өөрөө тэр пассионар хүмүүсийн нэг байсан юм шүү.

Avatar

Зочин 2019-04-09 202.179.27.181

МЭДДЭГ ЧАДДАГ ЮМ БОЛ ТЭРИЙГЭЭ ЭНЭ ХҮН ШИГ ГАРААД ХЭЛЭЭЧ

Avatar

Зочин 2019-04-09 202.131.245.243

Орчин үеийнхээр хөрвүүлж ойговол Урт дурын хүмүүс бол дэглэмийг хүлээн зөвшөөрөөгүй, нео феодалын улс төр-эдийн засгийн бүлэглэлүүдэд харьяалагддаггүй, б**с долоодоггүй, өөрийн оюун ухаан хүчинд найдсан хүмүүсийг хэлж байгаа юм. Ийм хүмүүс монголд гэхээсээ илүү гадаадад л их байгаа.

Avatar

Goe 2019-04-09 122.201.21.247

Tuuhiin Zui togtliig tomoor ni harj saihan heljee. Mundag hun yumdaa.

Avatar

Зочин 2019-04-09 202.131.245.243

Тарвагадоржийн б**с долоогч, тайваний гоминданы тэжээвэр Өгзөгбаатар битгий худлаа шаагаад байгаарай. Урт дурын хүмүүсийг Л.Н.Гумилев гуай шал өөрөөр тодохойлсон юм шүү. Орчин үеийнхээр хөрвүүлж ойговол Урт дурын хүмүүс бол дэглэмийг хүлээн зөвшөөрөөгүй, нео феодалын улс төр-эдийн засгийн бүлэглэлүүдэд харьяалагддаггүй, б**с долоодоггүй, өөрийн оюун ухаан хүчинд найдсан хүмүүсийг хэлж байгаа юм. Ийм хүмүүс монголд гэхээсээ илүү гадаадад л их байгаа.

Avatar

Зочин 2019-04-09 202.21.105.26

Энэ хүн ярилцлага өгч байхад, чи тэрнийх нь доор зүгээр л сэтгэгдэл бичиж байх жишээтэй. Ялгаа нь энэ. кк

Avatar

Зочин 2019-04-09 202.131.245.243

Улайм цайм худлаа ярьж байхад хүлээн зөвшөөрөх ёстой юм уу?

Avatar

zochin 2019-04-09 150.129.141.94

Neg muu ataarhagch yuch medehgui bas hun muulah sanaatai reguu hujaa bn daa

Avatar

Монгол 2019-04-09 65.49.38.143

Эргүү х***а чинь энэ хүнийг муулж ямар олон сэтгэгдэл бичээ вэ. Хүн муулахаас өөр юм хийж чадахгүй чам шиг э****з хурлийзууд Монголоор дүүрэн болж

Avatar

зочин 2019-04-09 202.126.88.50

хүн болох багаас. гэр бүлн зѳв хүмүүжил бага сургуулн тохирсон боловсрол ѳѳд татах н үнэн

Avatar

зочин 2019-04-09 103.29.144.43

сайхан ярилцлага байна. хурай хурай хурай Монгол минь мандан бадрах болтугай.

Avatar

Зочин 2019-04-09 202.179.30.194

Төрийн мниь сүлд өршөө хэмээн шүтэж ирсэн ард түмэн шүү. Утга учиртайхан баймаар юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж