Уул уурхайтай зэрэгцэн орших малчдын амьдрал

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Уул уурхайтай зэрэгцэн орших малчдын амьдрал

Уул уурхайтай зэрэгцэн орших малчдын амьдрал

Их Британийн ‘The Guardian’ сайтад өчигдөр/2019.04.08/ нийтлэгдсэн Оюутолгой төсөл хэрэгжсэнтэй холбоотой гарч буй үр дагаврын талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Уурхайн олборлолтын компанийн үйл ажиллагаанаас болж малын бэлчээрийн газраа алдсан ч нүүдэлчин малчид хойч үедээ олон зуун дамжсан өв соёлоо уламжлуулан хадгалахаар хичээж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нөхцөл байдал 10 хүрэхгүй жилийн дотор маш их өөрчлөгджээ. Монгол Улсад нэг квадрат км-т 1,9 хүн оногддог ба дэлхий дээрх хамгийн сийрэг суурьшилтай орнуудын нэг.

Захгүй мэт үргэлжлэх говийн элсэн дор алт, зэсийн арвин нөөц илэрснээр ээрэм талд малаа даган амьдарч ирсэн малчдын амьдралд өөрчлөлт оруулсан байна. Говийн ээрэм талд уул уурхайн бүтээн байгуулалт 2011 онд эхэлжээ. Улмаар уурхайн бүтээн байгуулалт, тээвэрлэлт нь говьд тоосжилт үүсгэж, ард иргэдийг ихээр бухимдуулах болсон. Түүнчлэн олборлолтын компани гүний ус ашиглаж, Ундай голын гольдирлыг өөрчилснөөр мал ундаалах усгүй болгосон гэж малчид эсэргүүцжээ. Монголын засгийн газраас Рио Тинто компанитай гэрээ байгуулах үед хэдэн үе дамжин малаа бэлчээрлэж ирсэн газар нутгаа уурхайн компанид өгөхгүй гэсэн малчид шүүхэд зарга үүсгэсэн байна. Дөрвөн жил үргэлжилсэн шүүхийн зарга өндөрлөхөд уурхайн компани болон малчид Ханбогд сумандаа эн тэнцүү, зэрэгцэн оршихоор болжээ. Уурхайн олборлолтын бүсээс малчдыг нүүлгэн шилжүүлж, орон нутгийн удирдлагуудтай гэрээ байгуулсан байна. Тухайлбал, 2003 онд 10 малчин өрхийг шилжүүлэн суурьшуулсан бол компанийн зүгээс 2004 онд малчин өрхүүдэд нөхөн төлбөр олгосон байна. Улмаар 2011 онд бүтээн байгуулалт эхэлснээр нүүлгэн шилжүүлээгүй боловч эдийн засгийн хохирол амссан 89 өрхөд нөхөн төлбөр олгожээ. Малчдын нэхэмжлэлийн дагуу тус компани 2004-2011 оны хооронд 2,6 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгожээ.

Өдгөө Ханбогд суманд цахилгааны шугам, өндөр хүчдэлийн тулгуур баганууд олноороо сүндэрлэж, завсар зайгүй сүлжилдэх том ачааны автомашины цуваа тэнгэрт тулсан тоос манарган давхилдах аж. Ханбогд суманд 2013 онд нээгдсэн Ханбумбат нисэх буудлыг холбосон автозамыг барьж, уурхайгаас төв орох замыг тавьжээ. Уурхайн олборлолт, бүтээн байгуулалтыг дагаад Ханбогд суманд шилжин ирэх суурьшигчдыг дагаад хүн амын тоо хэдхэн жилийн дотор 2000-7000-д хүрч нэмэгдсэн байна. Оюутолгой бол дэлхий дээрх хамгийн том алт, зэсийн ордын нэг. Рио Тинто компанийн төлөөлөгчийн “Guardian” сайтад өгсөн мэдээллээр олборлолт 50 гаруй жилийн хугацаанд үргэлжлэх аж. Тус компанид 17 мянга гаруй хүн ажиллаж буйн 93 хувь нь монголчууд. Оюутолгойн 34 хувийг Монголын Засгийн газар, 66 хувийг Туркойз Хилл компани эзэмшдэг. Харин Рио Тинто компани Туркойз Хилл компанийн 50,8 хувийг эзэмшдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж