Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах арга хэмжээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж буй юм. Өнгөрсөн намар эхлүүлсэн аяны хүрээнд иргэдийн саналыг үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байгаа билээ.
Уг арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулахаар нэгдсэн судалгаа гаргасан бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Нийслэлийн газрын албанаас мэдээлснээр, эхний ээлжид Баянгол дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 4, Хан-Уул дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 4 нийт 29 байршилд явган хүний зам гаргахаар төлөвлөсөн байна.
Б.ЖАРГАЛ
111111 2019-04-08 103.212.119.163
Хан хиллс, Ривертгарден гээд хотхонууд туулын голын бургасын хядаж барьсан байшингууд баруу тийш тэлсээр зайсангийн гуурэнд бараг туллаа ш дээ