Н.Түвшинбаяр дахин их шөвөгт үлдэв

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр дахин их шөвөгт үлдэв

Н.Түвшинбаяр дахин их шөвөгт үлдэв

“Бээжин 2008” олимпийн аварга, “Лондон 2012” олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 2019 он гарсаар олон улсын нэг тэмцээнд оролцсон билээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргадаг чансаанд +100 кг-д 21-д бичигдэж байгаа олимпийн аварга үндэсний бөхөөр амжилттай барилдаж байна.

Өнгөрөгч амралтын өдөр Бөхийн өргөөнд болсон Ардчилсан намын ойн баярт зориулсан барилдаанд улсын заан Н.Түвшинбаяр зургаа давж, их шөвөгт үлдлээ. Тэрбээр дөрвийн даваанд аймгийн арслан Т.Сайханжаргал, тавын даваанд улсын начин Б.Даваа-Очир, зургаагийн даваанд улсын харцага Т.Бэгзсүрэнг давж, долоогийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийд унасан юм.

Н.Түвшинбаяр аварга өнгөрөгч гуравдугаар сард болсон Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монголын цэргийн өдөрт зориулсан барилдаанд мөн зургаа давж, их шөвөгт үлдсэн. 2019 он гарсаар жүдо бөхийн олон улсын тэмцээнд бага оролцож байгаа олимпийн аварга маань заалны хоёр барилдаанд дараалан зургаа давж, бөхийн хорхойтнууд баярлуулсаар байна.

Олимпийн аварга Н.Түвшинбаярын үндэсний бөхийн бэлтгэл тун сайн байгааг сүүлийн хоёр барилдаанд ийнхүү харуулж өгөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж