Хотын даргын орлогч нарыг томилохыг дэмжлээ | News.MN

Хотын даргын орлогч нарыг томилохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Хотын даргын орлогч нарыг томилохыг дэмжлээ

Хотын даргын орлогч нарыг томилохыг дэмжлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Р.Дагвад саналаа хүргүүлсэн. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Хотын даргын зүгээс Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмааг томилох санал оруулсан.

Харин Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагчаар М.Халиунбатыг, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргалыг, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Отгонсүхийг, Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагайг томилох санал оруулсан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-08 202.131.227.178

хэн дэмжээд байгаа юм. гуйлгачин түүлгэчин юмнууд улсыг л самарч холгоно биз

Avatar

Зочин 2019-04-08 202.72.245.122

Анхмааг дэмжиж байна

Avatar

111111 2019-04-08 103.212.119.163

Бадамжунайгийн архичин Батбаясгалан ямар ажил хийдэг юм бол доо… хийсэн ажил нь энэ гээд хэлээд огох хун бна уу?

Avatar

болиосой 2019-04-08 182.160.38.26

за болиосой анхмаа юу хийсэн хүн бэ хариуцсан эмнэлгүүд нь дампуу байгаа ш дээ хаан хэл ам, өвчлөл их байна нийслэлийн харьяа эмнэлэг дээр л байна

Avatar

1111 2019-04-08 103.9.90.53

Анхмаа эмнэлэг хариуцдаггүй ш дээ. Сургууль, боловсролын асуудал хариуцна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж