Хүн ардаа чанартай хүнсээр хангах “Өсөг” гурилын үйлдвэр нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Хүн ардаа чанартай хүнсээр хангах “Өсөг” гурилын үйлдвэр нээлтээ хийлээ

Хүн ардаа чанартай хүнсээр хангах “Өсөг” гурилын үйлдвэр нээлтээ хийлээ

Тариа будаа хоёрыг тарьж ургуулдаг юм
Тарьсан хойноо түүнийг хурааж авдаг юм
Тансаг сайхан тариагаа гурил болгон тээрэмдээд
Та бидний идэх талх, боовыг хийдэг юм гэж хүүхэд байхад цээжилдэг байж билээ. Тэгвэл өнөөдөр энэ бүхнийг хажуугаас нь харж, бахархан дуурсах боломж бий болжээ.

Үүний тод илрэл бол Монголдоо анх удаагаа Турк технологийг нэвтрүүлж буйгаараа  онцлогтой, хоногт 120 тонн, жилд 40 мянган тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай “Өсөг” гурилын үйлдвэр юм. “Энсада холдинг” компанийн гурилын үйлдвэр нь иргэдийн хэрэгцээг хангах сайн чанарын гурил үйлдвэрлэж, эх орныхоо гурилын хэрэгцээг хангах бөгөөд улаанбуудайн бүх төрлийн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Дотоодын хэрэгцээг бүрэн хангах тус үйлдвэрийн нээлт өнгөрсөн баасан гарагт болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Монголын үндэсний тариаланчдын холбооны тэргүүн Ж.Энхбаяр, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны хүмүүс гурилын үйлдвэрийн нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Үйлдвэржилт 21:100”, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байна. Монгол Улсын Засгийн газар үйлдвэржилтийг дэмжих, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд хөдөө аж ахуй, газар тариалан чиглэлийн төр болон хувийн хэвшлийн олон үйлдвэрийг дэмжин ашиглалтад оруулсаар байна. Үүний нэг болох “Өсөг” гурилын үйлдвэр өнөөдөр нээлтээ хийж байгаад талархаж байна” хэмээсэн юм.

Мөн энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих, иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах зорилт тавин ажиллаж байна. Монгол орныхоо хөрсөнд ургуулсан арвай буудайгаар чанар сайтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн ардаа чанартай хүнсээр хангахын зэрэгцээ Монгол Улс маань алсдаа хүнс экспортлогч орон болох зорилтыг тодорхойлсон. Тэгэхээр энэ зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа анхны томоохон алхмуудын нэг бол өнөөдрийн нээлтээ хийж байгаа үйлдвэр юм” хэмээн онцлон тэмдэглээд Засгийн газрын зорилтыг 100 хувь ханган ажиллаж байгаа “Өсөг” гурилын үйлдвэрийн хамт олонд амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газрын барьж буй бодлого хөрсөн дээр бууж бодит ажил болж байгаад хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан, тэр дундаа газар тариалан эрхлэгчид талархаж буйгаа илэрхийлсээр байна. Нээлтээ хийж буй “Өсөг” гурилын үйлдвэр одоогоор 80 ажлын байр бий болгоод байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр 150 гаруй ажлын байр бий болно гэж үйлдвэрийн удирдлагууд хэлж байна. Үйлдвэрийн хаалга нээгдэж, тоо нь нэмэгдэхийн хэрээр ажилгүй иргэд ч тогтмол ажлын байраар хангагдаж амьдрал ахуйн дээшилж байгаа нь бодит үр дүн юм.

“Энсада холдинг” компанийн үүсгэн байгуулагч Ө.Болдсайхан “Бид цаашид эцсийн бүтээгдэхүүнээ экспортлох зорилготой ажиллаж байна. Экспортын зах зээлээс хөрөнгө оруулагчид орж ирж байгаа. Үйлдвэрийн онцлог гэвэл хоногт 120 тонн, жилд 40 мянган тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай. Одоо дараагийн өргөтгөлүүд нь хийгдэж байна. Турк улсын дэлхийд тэргүүлэгч Алабала технологиор хийгдсэн. “Хүнсийг эм мэт хэрэглэж бай хүүхэд минь” гэсэн аавынхаа сургаалийн дагуу ард түмэндээ эрүүл чанартай хүнсийг хүргэхээр ажиллаж байна. Бид зургаан сартай хүүхдийн бантангийн гурилыг ч үйлдвэрлэж байна. Цаашдаа чанарыг эрхэм болгож, баталгаажуулна” гэв.

Дашрамд дурдахад, манай улсаас БНХАУ, Өмнөд Солонгос, Казахстан, Вьетнам зэрэг улсууд гурил экспортоор авах хүсэлтэй байдаг байна. Тиймээс тус үйлдвэр дотоодын гурилын хэрэгцээний 30 орчим хувийг нийлүүлж, үлдсэн хувийг нь экспортлох зорилт тавьжээ. Мөн эх орныхоо хөрсөнд ургасан улаанбуудайг өндөр өртгөөр худалдан авч, газар тариалангийн салбараа ч дэмжиж ажиллана гэдгээ ч хэлж байна.

Тус гурилын үйлдвэрийг ашиглалтад оруулж буй “Энсада Холдинг” компани нь Монгол болон Канад улсад  газар тариалангийн салбарт техник технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдийн баг засвар үйлчилгээ, сургалтуудыг зохион байгуулдаг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж