Гелиотерапи буюу нараар биеэ эмчлэх нь

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - Соёл зөвлөж байна

Гелиотерапи буюу нараар биеэ эмчлэх нь

Гелиотерапи буюу нараар биеэ эмчлэх нь

Нярай хүүхдийг нар салхинд тогтмол гаргах нь сайн гэдгийг эмээ өвөө байтугай захын хэлд орж байгаа хүүхэд хүртэл хэлнэ байх. Яагаад витамин, эм тарианаас илүүтэй агаар салхи нарыг илүүд үзээд байна вэ? Өвөө эмээ нар яагаад өвдөг, үе мөчөө наранд ээгээд байна вэ?

Нар бол маш их энерги, амьтай бүхний зайлшгүй хэрэгцээ юм. Нар нь өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг дээшлүүлж, эд эсийн тэжээлд нөлөөлж хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэх гээд тоолж барамгүй ашиг тустай байна. Яг л нарны гэрэлд ургамал ногоо улам цэцэглэн дэлгэрдэг шиг. Нарны туяа нь хүний биед энергийн долгионоосоо хамаарч 3мм-4 см хүртэл нэвтэрдэг ба бидний мэдэх Д витамины төрлийн Д2-ийг Д3 буюу кальци тээвэрлэгчийг бий болгодог байна.

Нарны туяагаар хэрхэн биеэ эмчилдэг, хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй эмчилгээний ач тусыг Соёл Велнесс Төв “Соёл Зөвлөж байна” булангаараа онцлон хүргэж байна.
Нарны туяаны үр шимийг хүмүүс эртнээс мэддэг байсан бөгөөд энэ талаар Гиппократ анх судалж, Гелиотерапи (Heliotherapy) хэмээх нарны гэрэлд сууж биеэ эмчлэх эмчилгээг бий болгожээ. Гэхдээ нарны туяанд хэт удаан суух нь арьс түлэгдэх, харшил үүсгэх зэрэг сөрөг талуудтай учир бага үдийн цагаар 2 цаг хүртэлх хугацаагаар биеэ ээхийг эмч нар зөвлөдөг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж