БНХАУ Европын орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

БНХАУ Европын орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна

БНХАУ Европын орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян энэ долоо хоногийн даваагаас баасан гаригт Европт айлчилж, Европын Холбоо, Төв болон Зүүн Европын орнуудын удирдагчидтай уулзах юм байна.

Ли Көцян Европын Комиссын Ерөнхийлөгч Дональд Тусктай мягмар гаригт Бельги улсад уулзах ажээ. Тэд Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг шинэчлэх хийгээд олон улсын худалдааг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай хэлэлцэх төлөвтэй байгаа аж.

Баасан гаригт тэрбээр Төв болон Зүүн Европын 16 орны удирдагчидтай Хорват улсад уулзах юм байна. Тэрбээр худалдааны салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын дэд бүтцийн бүтээн байгуулалтаар дамжуулан Ази, Европыг холбох эдийн засгийн томоохон бүсийг бий болгохыг уриалах бололтой.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын зах зээлээ бүрэн нээх явц доголдох болсон талаар ЕХ хүчтэй шүүмжлэх болсон. Мөн тус холбооны гишүүн орнуудад БНХАУ-ын нөлөө өсөн нэмэгдэх болсонд санаа зовних болсон билээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ван Чао Ли Көцяны айлчлалыг угтан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ЕХ-ны хамтын ажиллагаа бүс нутгийн нэгдлийг дэмжинэ. БНХАУ бүс нутагт төмөр замын сүлжээ байгуулах чиглэлд ЕХ-нд тусална” гэж хэлжээ.

БНХАУ-ын дарга Си Жиньпин Европын орнуудад өнгөрсөн сард айлчилснаас хэдхэн хоногийн дараа энэхүү айлчлал болж байна.

Ажиглагчид “АНУ, БНХАУ худалдааны маргаантай байгаа энэ үед Америкийн тал “АНУ-ын эрх ашгийг нэн тэргүүнд тавих” бодлого баримталж буй бол БНХАУ Европын орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна” хэмээн үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж