“Оргил цаг 4” кино нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

“Оргил цаг 4” кино нээлтээ хийнэ

“Оргил цаг 4” кино нээлтээ хийнэ

Хонконгийн алдарт жүжигчин Жаки Чан, Америкийн жүжигчин Крис Такер нарын тоглосон “Rush Hour” буюу “Оргил цаг” киноны дөрөвдүгээр анги бүтээгдэж байгаа ба тун удахгүй кинотеатруудын дэлгэцнээ гарах гэж буй тухай “Hypebeast.com” сайт мэдээлжээ. Киноны хамгийн сүүлийн анги “Оргил цаг 3” кино одоогоос 12 жилийн өмнө гарч байсан билээ.

Жаки Чаны 65 насны төрсөн өдөр өчигдөр /2019.04.07/ тохиосон бөгөөд жүжигчин Крис Такер түүнд баярын мэнд хүргэж, хамт авхуулсан зургаа инстаграм хуудастаа байршуулсан байв. Уг зурган дээр хөгжилтэй хамтрагчид хоёулаа дөрвөн хуруугаа гаргасан нь дээрх мэдээллийг баталсан байна.

Найруулагч Брэтт Раттерийн найруулсан “Оргил цаг” цувралын эхний анги 1998 онд гарсан бол “Оргил цаг 2” кино 2001 онд, “Оргил цаг 3” кино 2007 онд гарч байжээ. Уг цуврал гарсан даруйдаа “Box Office”-ийн жагсаалтуудыг тэргүүлж, нийт 850 сая ам.долларын орлого олсноос гадна маш олон шагнал хүртсэн юм.

Эх сурвалж: HYPERBEAST.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж