Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагаатай танилцав

Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагаатай танилцав

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уул уурхайн ангийн алба хаагчид ажиллах орчин нөхцлийг сайжруулах, үйл ажиллагаагаа олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд олон талт ажлыг өрнүүлээд байна.

Алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд жагсаалын талбайгаа шинэчлэн цутгахын зэрэгцээ бялдаржуулах танхим, цайны газруудыг орчин үеийн техник, технологиор шинэчилжээ.

Харин байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулах ажлын хүрээнд Албаны түүхэн музей, Иргэдэд үйлчлэх танхимыг байгуулаад байгаа бол албаны үйл ажиллагааг сайжруулах зорилтын хүрээнд Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад шинжилгээ хийх Химийн лаборатори зэргийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан хийсэн бөгөөд нийт 68 сая төгрөгийг зарцуулжээ.

Тус ангийн үйл ажиллагаа, алба хаагчдын хийсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Онцгой байдлын албаны нүүр царай ийм л байх ёстой. Та бүхнээр бахархаж байна. Гар, сэтгэл нийлсэн хамт олны хийж бүтээж, босгосон олон сайхан бүтээлч ажлуудыг хараад баяртай байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье“ гэлээ.

Дашрамд дурдахад Уул уурхайн ангийн алба хаагчид он гарсаар улсын хэмжээнд тохиолдсон уул уурхайн 4 удаагийн ослын дуудлагаар ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж