Жүжигчин Өөскөөгийн хүү кино урлагт

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Жүжигчин Өөскөөгийн хүү кино урлагт

Жүжигчин Өөскөөгийн хүү кино урлагт

“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин “Өөскө” буюу А.Өнөржаргалыг хүмүүс дэлгэцийн олон сайхан дүрээр нь сайн танина. Тэрбээр “Намрын синдром”, “Би чамд хайртай”, “Содура”, “Такси-2” зэрэг уран сайхны кинонд тоглосон бөгөөд хамгийн сүүлд “Гэрлэн дохио” цувралаас хойш нам гүм байсан юм.

Жүжигчин Өөскө энэ сарын 5-нд нээлтээ хийсэн Ж.Сэнгэдорж найруулагчийн бүтээл “Би нар” уран сайхны киноны продюсерээр ажиллажээ. Гурван өөр цаг хугацаа, үйл явдал өрнөх гэр бүлийн “Би нар” кинонд түүний хүү Ө.Итгэлт гол дүр бүтээсэн байна.

“Би нар” киногоороо 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил, ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны чухал чанар, үнэ цэнийг харуулах бөгөөд бүх насныхан үзэхэд тохиромжтой гэр бүлийн уран сайхны кино болсноороо онцлог гэдгийг уран бүтээлчид хэлж байгаа юм.

 А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж