Монгол Улс Олон улсын Сёрфингийн холбоонд элслээ

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Монгол Улс Олон улсын Сёрфингийн холбоонд элслээ

Монгол Улс Олон улсын Сёрфингийн холбоонд элслээ

Монгол Улс Олон улсын Сёрфингийн холбоо /ОУСХ/-ны гишүүнээр элсэж, тус холбооны 106 дахь гишүүн орон боллоо. Сёрфинг бол далайн давалгаан дээр хөвөгч тавцангаар гулгаж өрсөлддөг спорт бөгөөд Монгол Улс хэдий далайд гарцгүй орон ч гэлээ уг холбоонд элссэн нь энэхүү спортын төрөл улам өргөжин тэлж, хөгжиж байгаагийн илрэл гэдгийг ОУСХ-ноос онцолжээ.

Сёрфингийн спорт нь далай, тэнгисийн эрэг бүхий улсуудад түгээмэл байсан бол сүүлийн үеийн техник технологийн хөгжлийг дагаад давалгаа үүсгэгч төхөөрөмж бий болсон нь далай тэнгисгүй орнуудын иргэд ч энэ спортоор хичээллэж, олон улсын тэмцээн уралдаанд оролцох боломжтой болж байгаа аж.

Мөн Токио 2020 олимпийн наадамд сёрфингийн төрөл анх удаа нэмэгдэж байгаа юм. Ази тивд энэхүү спортын төрлийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж буйгаа Олон улсын сёрфингийн холбооноос мэдэгджээ.

 Эх сурвалж: insidethegames

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж