Үхлийн хавцлыг гамшиг дайрсаар байна

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Үхлийн хавцлыг гамшиг дайрсаар байна

БНХАУ-ын Сычуань мужийг бид сайн мэддэг болсон. Хэдэнтээ газар хөдөлж гамшигт учирсан, хулсны баавгайн эх орон гэдгээрээ олны танил болсон билээ. Газар хөдлөлтийн улмаас хохирсон, эцэг эхээ алдсан тэндхийн багачууд өнгөрсөн жил Монголд Засгийн газрын урилгаар амраад буцсан. Сүүлийн жилүүдэд хүчтэй газар хөдлөлтийн голомт болоод буй энэ муж дахиад л гамшигт өртжээ. Саяхан тэнд хүчтэй аадар орж үер болсны улмаас 23 хүн амиа алдаж 30 хүн сураггүй болоод байна.

Сычуань гэдэг нь хятадаар “дөрвөн хавцал” гэсэн утгатай үг аж. Хятадууд дөрвийн тооноос ихээхэн цэрвэдэг хүмүүс. Учир нь дөрөв гэсэн үгийн ханз нь үхэл гэсэн утгатай агуулга ижил. Дөрвөн хавцал нь нөгөө утгаараа Үхлийн хавцал ч гэж тайлагдаж болохоор ч тэр юм уу, ийнхүү Үхлийн хавцлыг байн байн гамшиг дайрсаар байна.

Хятадын ихээхэн сүсэг бишрэлтэй орон нутгуудад дөрвийн тооны дугаартай өрөө тасалгаа, машин байдаггүй гэдэг. Амны бэлгээс ашдын бэлгэ гэгчээр газар орны нэр ч ихээхэн утга агуулгатай бололтой.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж