Нийслэлийнхний ажил 10.00 цагт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Нийслэлийнхний ажил 10.00 цагт эхэлнэ

Нийслэлийнхний ажил 10.00 цагт эхэлнэ

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт энэ сарын 24, 25, 26-нд болно.  Тус  cургуулилт нь сүүлийн 30 жилд анх удаа болох гэж буй бөгөөд нийслэлийг хамарсан томоохон арга хэмжээ болно гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас онцоллоо.

Сургуулилтын арга хэмжээ дөрөвдүгээр сарын 24-ний өдөр эхэлнэ. Энэ өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээ болохгүй бөгөөд нийслэлийн удирдлага, олон улсын байгууллага зэрэг төрийн ба төрийн бус байгууллагын удирдлагын түвшинд команд штабын сургалт болох аж.

Энэ сарын 25-нд иргэдийг хамруулах дадлага сургуулилт болно. Энэ үеэр буюу энэ сарын 25-ны 07:00-10:00 цагт нийслэлийн замын хөдөлгөөнийг зогсоохоос гадна Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг зогсоохоор болжээ. Тиймээс гурван цагийн хугацаанд иргэдийг хүлээцтэй байхыг хүслээ.

Мөн тус  сургуулилтад бүх хүн оролцох ёстой тул цэцэрлэг, сургууль, албан байгууллагын ажил эхлэх цагийг хойшлууллаа. Өглөөний 09.30 цаг хүртэл дадлага, сургуулилт үргэлжилж, 10.00 цагаас замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж, албан байгууллагын ажил эхлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж