“Эрчим”-ийн япон легионерууд “Супер цом”-д гялалзав

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

“Эрчим”-ийн япон легионерууд “Супер цом”-д гялалзав

“Эрчим”-ийн япон легионерууд “Супер цом”-д гялалзав

Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн аварга багууд “Супер цом”-ын төлөө өрсөлдлөө. Энэ тоглолтод “Мазала” дээд лигийн аварга “Эрчим”, “МХБХ-ны цом”-ын эзэн “Атлетик 220” багууд өрсөлдөж, ялагчаа тодруулсан. Өчигдөр хөлбөмбөгийн талбайд болсон тоглолтод “Эрчим” клуб 4:2-оор өрсөлдөгчөө хожиж, “Супер цом”-ын эзэн боллоо.

Тоглолтын нэгдүгээр үеийн 17 дахь минутад “Эрчим” клубын япон тоглогч В.Хаяато эхний гоолыг оруулсан бол “Атлетик 220” багаас Н.Наранболд хариу гоол оруулж, тоог тэнцүүлсэн. Удалгүй легионер В.Хаяато 59 дэх минутад хоёр дахь гоол хийж, улмаар К.Мотохиро 70, 77 дахь минутад гоол оруулснаар “Эрчим” 4:1-оор тэргүүллээ бататгав. “Атлетик 220” багийн Б.Өлзий-Од 90+1 минутад гоол хийсэн ч тоог ойртуулж чадсангүй.

Ийнхүү “Эрчим” клуб Монголын хөлбөмбөгийн холбооны “Супер цом”-ыг найм дахь удаагаа өргөж, талбайн улирлыг хожлоор эхлүүлэв.

“Атлетик 220” багаас Н.Наранболд тоог 1:1 болгож тэнцүүлэв.

“Атлетик 220” клуб
“Эрчим”

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж