“Бидний цөөхөн Монголчууд” төслийнхөн 1000 ширхэг зургаа Д.Цогтбаатар сайдад хүлээлгэн өглөө | News.MN

“Бидний цөөхөн Монголчууд” төслийнхөн 1000 ширхэг зургаа Д.Цогтбаатар сайдад хүлээлгэн өглөө

“Бидний цөөхөн Монголчууд” төслийнхөн 1000 ширхэг зургаа Д.Цогтбаатар сайдад хүлээлгэн өглөө

“Бидний цөөхөн Монголчууд” төслийнхөн 1000 ширхэг зургаа Д.Цогтбаатар сайдад хүлээлгэн өглөө

Монгол орны онгон дагшин байгаль, ан амьтан, ардын урлаг, ахуй амьдрал, ёс заншил, үндэстэн ястнууд зэрэг 21-р зууны монголчуудын онцлогийг дуу авиа, дүрс бичлэг, гэрэл зураг, тэмдэглэлээр баримтжуулан авч үлдээх зорилготой “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг 1000 ширхэг зургаа Гадаад харилцааны яам, сайд Д.Цогтбаатарт хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ “Монголын амьдрал өөрөө бахархал юм. Энэ дэлхийн долоон тэрбум хүний дотор цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд байгальтайгаа зохилдон хэдэн мянган жил амьдарч, нүүдэлчдийн гэсэн соёл иргэншлийг бий болгон өнөөг хүрлээ.

Бид бол дэлхийн түүхэнд нөлөөлсөн маш цөөн үндэстний нэг. Ингээд бодоод үзвэл М.Зоригтын санаачилж хэрэгжүүлж байгаа “Бидний цөөхөн Монголчууд” төсөл ямар ач холбогдолтой болох нь тодорхой харагдаж байна. Энэ төслийн багийнханд бид талархах ёстой. Гадаад харилцааны яам төслийн ажлыг дэмжсээр байх болно” гэлээ.

“Бидний цөөхөн монголчууд” төслийг “Мөнхчулуун сан” МҮОНРТ, “UNITEL” групп хамтран хэрэгжүүлж байгаа юм. Төслийн багийнхан Монгол орны 21 аймаг, 400 орчим сум суурин, 1000 гаруй баг хороо, гадны улс орнуудад олноороо ажиллаж амьдарч буй монголчууддаа хүрч ажиллах юм байна.

Гэрэл зураг хүлээлгэн өгөхөд “Бидний цөөхөн Монголчууд” төслийн хамтрагч МҮОНРТ-ын Ерөнхий захирал Л.Нинжжамц, UNITEL группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат нар оролцлоо гэж Гадаад Харилцааны яамнаас мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өө 2019-04-08 66.181.182.158

наад зургууда дижитал хэлбэрээр олон нийтэд нээлттэй хүрээлтэй онлайн байрлуулаад болоо шдэ. Хэн ийм олон хулдаас хиймэл материалд мөнгө үрээд бган. байгальд шингэхгүй хог болно.

Avatar

Зочин 2019-04-08 193.57.67.241

Адуу малаа хятад мотоциклоор хөөж яваа нь өнөөгийн үнэн төрх байдал боловч, энэ бахархах зүйл мөн үү? Эсгий гэрнээс модон байшин руу шилжиж байна гэж ойлгох уу? Гадаад сурталчилгааны төсөв байхгүйг нь далимдуулж өөрсдийгөө үнэ төлбөргүй сурталчлахаа боливол дээр биш үү! Бодох зүйл их байна шүү нөхөд өө.

Avatar

Зочин 2019-04-08 103.26.194.129

ene M.Zorigt gej haa yvsan gazaraa mongolchuudaa hoshgiruulaad mal amitanii ami tasluulj unegui dailuulj tsailuulsan l hun baih yum uuruu ih l bayn huviin banktai uchnuun terbumiin hurungutei baij ydarsan huduunii arduudiig tegj shulaad yah n ve dee?heden zurag avna geheer hul aldaj bdag mongolchuudaa gej?gants huugee eejtein uulzuuldaggui ydarch yvaa eh-g n setgeliin tamd unagaj yvaa nuhur .huu n turuulsen ehteigee uulzah n b** hel baraag n haraad zugtdag hamgaalagch naraaraa huulgudug gesen.

Avatar

Зочин 2019-04-08 202.131.247.12

Шал гутамшиг зурагнуудаар шахаа хийж төсвөөс мөнгө идэх бас нэг арга байна даа, Болио ийм заваан юмаа зогсоо Цогтоо сайдаа Ийм 19-20р зууны хоцрогдсон Монголын зургаар 21-р зууны Монголыг яаж сурталчлах санаа тэнэг хүүхэмсэг Зоригтод л төрөх байхдаа. Гутамшиг Гадаадууд тэртээ тэргүй Монголчуудын хир бөөсөндөө баригдсан зургийг зөндөө авч байгаа дээрээс нь энэ Зоригоо бас юу вэ дээ Болимоор юмаа

Avatar

Зочин 2019-04-08 202.131.247.12

ene neg tsarai muutai segsiisen mongolchuudiin zurgaar gadaadad surtalchilgaa xiigej shaxaj bgaa umuu Tegeed tesviin mengenees luivardax l Sanaa bnadaa. Arai ch dee Mongoilchuudiig denduu doromjilson zurgaar orchin ueiin Mongolig yaj gadaadad surtalchilna gej bodoo ve Tsogtoo saidaa

Avatar

Хотын уугуул ЧД иргэн Бат 2019-04-08 202.179.24.23

Энэ төслийн нэр нь маш зохимжгүй юм аа. Ухаандөа бид чинь ихэд ховордож байгаа, бараг үгүй болж байгаа буюу "Улаан ном"–нд орж байгаа үндэстэн юм уу хаашаа. Жаахан хийморлиг нэр өгч болоогүй юм уу. Жишээ нь, "Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрсөн Монголчууд ", "Улаан залаатай Монголчууд" г.м.

Avatar

зочин 2019-04-08 43.242.242.59

энэ нөгөө хүүхэмсэг Зоригт гэдэг нөхөр мөн үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж