Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр Дэвид Малпасс сонгогдов

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр Дэвид Малпасс сонгогдов

Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр Дэвид Малпасс сонгогдов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёрдугаар сарын эхээр нэр дэвшүүлсэн, АНУ-ын Сангийн яамны Олон улсын асуудал хариуцсан орлогч сайд Дэвид Малпасс Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр сонгогдов. Дэлхийн Банкны гүйцэтгэх зөвлөл баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ түүнийг дөрөвдүгээр сарын 9-нөөс ажилдаа орох талаар дурджээ.

Дэлхийн банкны ТУЗ Дональд Трампын томилгоог санал нэгтэй дэмжсэн байна. Өдгөө 63 настай Дэвид Малпасс Дэлхийн банкинд шүүмжлэлтэй ханддаг бөгөөд тус банкны үүрэг оролцоог бууруулж магадгүй гэсэн болгоомжлол бий аж.

Бүгд Найрамдах намын гишүүн байсан тэрбээр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын Эдийн засгийн зөвлөх байсан нь анхаарал татаж буй юм байна. Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жим Ён Ким нэгдүгээр сарын эхээр ажлаа өгсөн билээ.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж