АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалахын сайд огцорлоо

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалахын сайд огцорлоо

АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалахын сайд огцорлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дотоодыг аюулаас хамгаалахын сайд Кирстен Нильсенийг огцрох болсон тухай твиттер хуудсаараа дамжуулан ням гаригт /2019.04.07/ мэдэгджээ.

 Тус улсын Гааль, Хилийн хамгаалалтын албаны даргын алба хашиж буй Кевин Макалинан Дотоодыг аюулаас хамгаалахын сайдын үүргийг түр гүйцэтгэх юм байна. Макалинан нь Ерөнхийлөгч Барак Обамагийн үед ажиллаж байсан бөгөөд 2018 оны гуравдугаар сарын 20-нд Гааль, хилийн хамгаалалтын албаны даргын ажлыг хүлээж авсан байна.

Нильсений ойрын эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр өөрийн хүсэлтээр огцроогүй аж. Хатагтай Нильсен Ерөнхийлөгч мэдэгдэл хийсэн өдөр буюу ням гаригийн 17.00 цагаас Ерөнхийлөгчтэй уулзах товтой байсан ба уулзалтын үеэр цагаачлал, хилийн аюулгүй байдлын асуудлаар ярилцахаар төлөвлөсөн  байжээ. Түүний огцрох болсон нь Ерөнхийлөгчийн санааг зовоож буй Мексикийн хил, цагаачдын асуудлаас болсон гэж ажиглагчид дүгнэж байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж