Жижиглэн худалдаа эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар жагсана

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Жижиглэн худалдаа эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар жагсана

Жижиглэн худалдаа эрхлэгчид Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар жагсана

Улсын хэмжээнд 204 мянган иргэн худалдаа эрхлэдгийн 70 хувь нь жижиглэн худалдаа эрхлэгчид. Тэдний хувьд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаж, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай болсныг “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас өнөөдөр мэдээллээ. Тус газраас жижиглэн худалдаа эрхлэгчидтэй хамтран Сүхбаатарын талбайд маргааш жагсаал зохион байгуулахаар болжээ.

Нийт 1000 орчим худалдаа эрхлэгч цуглаанд оролцохоор гарын үсгээ зурсан байна. Жагсаалын гол зорилго нь Зөрчлийн тухай хууль болон Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардахад оршиж байгаа аж. Энэ талаар "Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо"-ны ТУЗ-ийн гишүүн н.Цэцэгмаа “Би жижиглэн худалдаа эрхлээд 32 жил болж байна. Худалдааны мэргэжилтэй. Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ бол ямар ч амьдралд нийцэхгүй хууль юм. Жишээ нь, Долоон буудлын замын зүүн талын хэсэг Сүхбаатар дүүрэгт хамаардаг. Гэтэл замын баруун талд Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг. Зэргэлдээ хоёр дэлгүүр өөр өөр дүүрэгт хамаарч, нэг нь тамхи зарж болж байхад нөгөө нь тамхи худалдаалах боломжгүй байна. Энэ байдлыг өөрчилж, бидэнд боломжийг харж, зарим хуулийн заалтад өөрчлөлт оруулахыг хүсч байгаа юм” гэлээ.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд өнөөдрийн байдлаар арилжааны банк болон хувь хүнээс өндөр хүүтэй зээл авч, бараагаа эргэлдүүлдэг аж. Тэдний ихэнх нь хувь хүнээс өдрийн 10 хувийн хүүтэй зээл авч, түүнийгээ эргүүлэн төлөх зарчмаар ажилладаг байна. Үүнийг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд худалдаа эрхлэгчдийг хамруулж дэмжсэнээр зохицуулах боломжтойг худалдаа эрхлэгчид ярьсан юм. Тиймээс бизнесийн орчныг сайжруулах чиглэлд төрөөс хамтран ажиллахыг уриалж дээрх жагсаалыг зохион байгуулахаар болсон аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж