Хятад оюутнууд “Apple”-аас 900 мянган ам.доллар залилжээ | News.MN

Хятад оюутнууд “Apple”-аас 900 мянган ам.доллар залилжээ

Хятад оюутнууд “Apple”-аас 900 мянган ам.доллар залилжээ

Хятад оюутнууд “Apple”-аас 900 мянган ам.доллар залилжээ

АНУ-д сурдаг БНХАУ-ын иргэн Яньян Жоу, Чаун Жянь нар “Apple” компанийг залилан 900 мянга орчим ам.долларын хохирол учруулсан хэргээр баривчлагджээ.

Орегоны их сургуульд суралцдаг залуус Хонконгоос их хэмжээний хуурамч “Iphone” гар утас авчраад, нэг нэгээр нь “Apple” компани руу илгээж, шинэ авсан утас нь асахгүй байна хэмээн гомдол гаргаж, шинэ утсаар солиулж авдаг байжээ. Ингээд сольж авсан шинэ утсуудаа Хятад руу үндсэн үнээр нь зарж мөнгө олдог байсан аж.

Тэд 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн нийт 3069 гар утас солиулах гомдол гаргаснаас 1493-ийг нь “Apple” компани сольж өгчээ.

Тэдний гэм буруутай нь тогтоогдвол Чаун Жянийг 30 жил хүртэл хорих ял, хоёр сая ам.долларын торгууль хүлээж байгаа бол хамсаатан Жоуг таван жил хүртэл хорих ял, 10 мянган ам.долларын торгуулийн ял хүлээж байгаа аж.

Эх сурвалж: QZ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төртэй ард түмэн 2019-04-08 43.242.243.213

Төр засагтай байх ийм сайхан юм даа,
Монголын төрийн хулгайчдыг энэ жишгээр шийтгэвэл,
Насаар нь хорих ял + нэмээд хулгайлсан мөнгийг нь 10 дахин төлүүлэх шийдвэр гаргах байхдаа,
Бид ийм л болж байж хөгжинэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж