Барилга дээр ажиллаж байсан долоон хүн амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Барилга дээр ажиллаж байсан долоон хүн амь насаа алджээ

Барилга дээр ажиллаж байсан долоон хүн амь насаа алджээ

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр /2019.04.08/ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.


ӨНГӨРСӨН ОНД ДОЛООН ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Өнгөрсөн онд барилгын салбарт нийт 17 осол гарч, 24 хүн өртсөн байна. Үүний найман осол нь өндрөөс кран унасан осол гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс “Өнгөрсөн онд осол гаргасан барилгын компаниудын үйл ажиллагааг нь түр зогсоогоод, эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд  цагдаагийн байгууллага, шүүхээр шийдвэрлэсэн. Манай байгууллагаас торгуулийн арга хэмжээг авч, үйлдвэрлэлийн ослын акт тогтоогоод, нөхөн олговрыг олгуулах акт гаргасан. Барилгын салбарт 1097 зөрчил илрүүлж, 776 зөрчлийг арилгуулж, 195 аж ахуйн нэгж байгууллагад 328 сая төгрөгийн торгууль ногдуулсан” гэж танилцууллаа.

И.БАТТӨГС: БАРИЛГА ДЭЭР ГАРЧ БУЙ ОСЛЫН 80 ХУВЬ НЬ ӨНДРӨӨС УНАХ ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА

НМХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс 

Энэ талаар НМХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс мэдээлэл өгөхдөө “Аж ахуйн нэгж, байгууллагууд барилга болоод үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх буюу хөдөлмөрийн аюулгүй ажлыг хангахтай холбоотой нийт төсвийн 1.5 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг гаргаж, хөдөлмөрийн аюулгүй ажлыг хангах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байснаар осол гэмтэл гарч, хүний амь нас эрсдэх тохиолдол гарсаар байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн хамгаалалтын тор хэрэглэх урьдчилан сэргийлэх аян зохион байгуулж байна.

Нийт гарч буй ослын 80 хувь нь өндрөөс унах, дээрээс юм унах гэсэн шалтгаанаар осол гэмтэл гарч байна. Барилгын ажил эхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хамгаалалтын тор татах мэдэгдлийг хүргүүлээд байна. Үйлдвэрлэлийн осол гарахад зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагаас шалтгаалахаас гадна тухайн ажилтан, мэргэжилтэн гээд бүх хүний хичээл зүтгэлээр хамтдаа урьдчилан сэргийлдэг” гэв.

БАРИЛГЫН САЛБАРЫН ОСЛЫН ТОО БУУРЧЭЭ

Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал энэ жил барилгын ажил шинээр эхэлж буй барилга байгууламжийн тоо нэмэгдсэн гэдгийг албаныхан онцоллоо. “Энэ жил барилгын ажил шинээр эхэлж буй тоог хэлэхэд хэцүү. Өнгөрсөн долоо хоногт эхлээгүй барилга энэ долоо хоногт ч ажлаа эхлүүлж байдаг. Тиймээс эхэлж буй барилгын ажил болгонд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөж, ажлаа эхлүүлэх мэдэгдлийг мэргэжилтнүүд хүргүүлсэн. Ер нь сүүлийн жилүүдэд барилгын салбарт гарч буй ослын тоо буурч байгаа.

Жил болгон 20-40 хувьтай ослын тоо буурдаг. Жишээлбэл, барилгын салбарт 2012 онд 56 үйлдвэрлэлийн осол гарч, хоёр хүн насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн бол 2018 онд ослын тоо 17 болж бүртгэгдсэн байгаа. Хэдийгээр үйлдвэрлэлийн ослын тоо буурч байгаа нь сайн үзүүлэлт боловч осол огт гарахгүй байх ёстой. Тийм учраас манай байгууллагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах мэдэглдлийг хүргүүлээд байгаа” тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч хэлсэн юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж