НИТХ: Хотын даргын зургаан орлогчийн асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

НИТХ: Хотын даргын зургаан орлогчийн асуудлыг хэлэлцэж байна

НИТХ: Хотын даргын зургаан орлогчийн асуудлыг хэлэлцэж байна

Яг одоо Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар хотын даргын зургаан орлогчийн асуудлаар зөвшилцөх юм.

Шинэ Хотын дарга орлогчдынхоо тоог нэмэх нь гэсэн шүүмжлэл гараад байсан ч Засгийн газраас Хотын даргыг хоёр орлогчтой байх болон хотын зарим бүтцэд өөрчлөлт оруулах, зарим агентлагийг нэгтгэх, шинээр байгуулах шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогч, төслийн менежер  нэрээр дөрөв  нийтдээ  зургаан орлогчтой байхаар бүтцээ батлуулсан юм.

Мөн Засгийн газраас Хотын захиргааны бүтцийг шинэчлэн хот байгуулалт, инноваци, технологи, агаар, орчны бохирдол, зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай байх бөгөөд хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулна.

  • Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ж.Батбаясгалан
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмаа
  • Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагчаар О.Халиунбат
  • Агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагчаар Д.Мөнхжаргал
  • Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар О.Мөнгөншагай
  • Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагчаар Б.Отгонсүх нарын нэр яригдаж байна.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж