Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр 2016 оноос хойш ажиллаж буй. 2008 оноос эхлэн Ардчилсан намтай нэр холбож, УИХ, орон нутгийн сонгууль бүрт түүнийг нэр дэвших нь хэмээн тодорхой хүрээнд яригддаг байсан. Гэвч дүүргийн иргэдийн хуралд нэр дэвшиж, “даруухан” байдлаар өнөөг хүрсэн Х.Баттуул энэ удаад АН-ын ҮБХ-нд нэр дэвшин орж ирэв.
Тэрбээр 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан, Монгол Улсаас Перу улсад суух өргөмжит консул, Хан-Уул дүүргээс НИТХ-д нэр дэвшиж, сонгогдон ажиллаж буй. 2016 оноос Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүнээр ажиллаж байгаад 2019 оны Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ротацийн сонгуульд өрсөлдөн, ҮБХ-ны гишүүн болжээ.
Ардчилсан намын дүрэмд зөвхөн ҮБХ-ны гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй бөгөөд сонгуулийн жил ротаци явуулахгүй гэсэн заалттай. Тэгэхээр энэ удаагийн ротацийн АН-ын ҮБХ-ны хамгийн сүүлийн ротаци болж байгаа юм. Ерөнхийлөгчийн дүүгийн хувьд ч Хан-Уул дүүргээс ҮБХ-нд нэр дэвшиж, сонгогдсон нь төрж өссөн Яармагийнхаа хөгжлийн төлөө улс төрд хүч үзэх нь гэсэн хардлага улс төрийн хүрээнд яригдаж эхлэв.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ