"Даншиг наадам Хүрээ цам 2019" наадмын тов гарчээ | News.MN

"Даншиг наадам Хүрээ цам 2019" наадмын тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

"Даншиг наадам Хүрээ цам 2019" наадмын тов гарчээ

"Даншиг наадам Хүрээ цам 2019" наадмын тов гарчээ

"Даншиг наадам Хүрээ цам 2019" шашин соёлын наадмын тов гарчээ. Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ ирэх наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр болох юм. Тодруулбал, наймдугаар сарын 3, 4-нд "Даншиг наадам-Хүрээ цам 2018" наадмын зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс гаргажээ.

Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан Даншиг өргөх ёслолын хамгийн гол зүйл нь Хүрээ цам. Энэ үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулдаг нь гадаад болон дотоодын жуулчдын үзэх дуртай наадмын нэг болсон юм.

Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, бат оршил өргөсөн 1639 оны анхны даншиг наадам нь “Халх долоон хошуу” наадам болон үүсч, улмаар тогтмолжин, цаашид уламжилсаар хожим улсын их баяр наадам болон хөгжжээ. Энэ нь яваандаа Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх олон үндсэн шалтгаан болсон түүхтэй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чадахгүй бол лам нарыг бууд 2019-04-08 202.9.43.19

үүнийгээ л больчих ялангуяа төрийн мөнгөөр цам харайлгамааргүй байна

Avatar

Зочин 2019-04-08 45.117.32.2

ТӨРИЙН МӨНГИЙГ ХУЛГАЙЛАХЫГ ХАРАХ ЦАМ ХАРАЙХЫГ ХАРАХ ХОЁР ИХ ОНДОО ШҮҮ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж