Хотын дарга "Зүүнбаян рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг даалгажээ

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Хотын дарга "Зүүнбаян рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг даалгажээ

Хотын дарга "Зүүнбаян рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг даалгажээ

Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч “Зүүнбаян рефайнери” ХХК Туулын бургасыг огтолж, байгаль орчинд хохирол учруулсан асуудал сүүлийн үед олны анхаарлын төвд байна.

Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр /2019.04.08/ “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох үүргийг холбогдох хүмүүст үүрэг болгожээ.

"Зүүнбаян рефайнери” ХХК нь аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан ч Туулын бургасыг огтолж, бетон зуурмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж байрлуулж, улмаар хоёр га орчим газрыг сүйтгэсэн хэмээн холбогдох байгууллагуудаас мэдээлж буй юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тус компанийг хотын дарга С.Амарсайханы компани хэмээн хэлсэн удаатай. Харин дээрх мэдээллийг С.Амарсайхан эрс үгүйсгэн, хууль зөрчөөгүй гэдгээ мэдэгдэж байсан юм.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж