Мэргэжлийн сүмо бөхөд амжилттай барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноров өчигдөр 26 нас хүрчээ. Орон нутагт болж буй тойргийн барилдааны үеэр түүний төрсөн өдөр тохиож, баярын сэтгэгдлээсээ хуваалцсан байна.
Ичиножёо А.Ичинноров өнгөрөгч гуравдугаар сарын барилдааныг 14 даваа, нэг унаатай өндөрлүүлж, тэмцээний сүүлийн өдрийг хүртэл их аварга Хакүхо М.Даваажаргалын араас ганцаараа нэхсэн билээ.
Мэргэжлийн сүмо бөхөд “Монголын үлэмж биет” хэмээн нэрлэгддэг Ичиножёо А.Ичинноров 2019 оны эхний хоёр тэмцээнийг амжилттай өндөрлүүлсэн. Түүнийг цааш цолоо ахиулж, улам их амжилт гаргана хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ