“Korean Air”-ийн ерөнхийлөгч таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

“Korean Air”-ийн ерөнхийлөгч таалал төгсчээ

“Korean Air”-ийн ерөнхийлөгч таалал төгсчээ

БНСУ-ын хамгийн том компаниудын нэг болох “Ханжин” группийн ерөнхийлөгч, агаарын тээврийн “Korean Air” компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо уушгины хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Ийнхүү 70 насандаа хорвоог орхисон Чо Ян Хо нь хоёр долоо хоногийн өмнө “Ханжин” группийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөөд байсан юм.

ТУЗ-ийн хурал дээр хувьцаа эзэмшигчдийн 64,1 хувь нь түүнийг хүлээн зөвшөөрч, 35,9 хувь нь эсрэг санал өгчээ. Компанийн дотоод журмын дагуу гишүүдийн гуравны хоёр ба түүнээс дээш санал авч байж дахин сонгогддог бөгөөд 20 жилийн турш “Korean Air” компанийг толгойлсон Чо Ян Хо энэ шаардлагыг хангаагүй байна.

Саяхнаас түүний татвараас зайлсхийсэн, компанийн хөрөнгийг хувьдаа завшсан хэргүүд илэрсэн, мөн эхнэр нь ажилчдаа зодож дарамталсан, өөрийнх нь компанид өндөр албан тушаал эрхэлдэг охид нь ёс зүйгүй үйлдэл гаргасан зэрэг дуулиан шуугиан түүнийг огцроход нөлөөлсөн гэж хэлж болно.

Тэрээр АНУ-ын Лос Анжелес хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш эмчлүүлж байжээ. Талийгаачийн шарилыг эх оронд нь авчрах, оршуулах цаг хугацааг удахгүй зарлах юм байна.

Тэрээр 1974 онд “Korean Air” компанид ажиллаж эхэлсэн ба 1999 онд тус компанийн ерөнхийлөгч болон дэвшжээ. Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2003 онд толгой компани болох “Ханжин” группийн ерөнхийлөгчийн суудалд суусан аж. “Ханжин” группийг түүний эцэг Чо Чун Хон үүсгэн байгуулсан байна.

Дашрамд дурдахад, Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ойг тохиолдуулан хоёр орны иргэний агаарын тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбар болон төрийн бус байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн зарлигаар 2005 онд Чо Ян Хог “Алтан гадас” одонгоор шагнаж байжээ.

Эх сурвалж: KOREATIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж